Тарваган тахлаас сэргийлэх вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 65.5 хувьтай байна.
Тарваган тахал нь мэрэгч амьтдаас хүнд халддаг гоц аюулт халдварт өвчин юм.
Хэнтий, Баян-Өлгий, Улаанбаатар хот, Төв аймагт хамгийн өндөр хамралттай буюу 90-100 хувьтай байгаа бол Ховд аймагт 39.7, Увс аймагт 46.5 хувьтай байна. Зоонозын өвчин судлалын төв он гарсаар нийслэлийн зургаан дүүрэгт нийт 30 удаагийн ан амьтан өвчилсөн гэсэн дуудлагад үйлчилж сорьцыг шинжлэхэд тарваган тахлын өвчин үүсгэгч илрээгүй байна. Тарваган тахлын эсрэг дархлаажуулалтыг Зоонозын өвчин судлалын Үндэсний төвөөс долдугаар сарын 16-наас 27-ныг хүртэл улсын хэмжээнд явуулж зохион байгуулсан бөгөөд энд бүх аймаг орон нутгийн тарваган тахлын голомтот нутагт амьдардаг эрсдэлт бүлгийн хүн ам, эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд, Онцгой байдлын болон хууль сахиулах байгууллагын албан хаагчид, биологи, геологийн судлаачид хамрагдаж тухайн орон нутгийн харьяа сум, дүүргийн Эрүүл мэндийн төвүүд вакцинжуулалтыг хийгээд байгаа юм.