Хорватын Марио Манжукич хөлбөмбөгийн ДАШТ болон Аваргуудын лигийн шувтаргын тоглолтод гоол оруулсан ховорхон амжилтын эзэн боллоо. Түүнээс өмнө ийм амжилтыг Ференц Пушкаш, Золтан Цибор, Герд Мюллер, Зинедин Зидан нар үзүүлж байв. Манжукич ДАШТ-ий шигшээ тоглолт Франц, Хорватын өрсөлдөөнд гоол оруулсан бол Аваргуудын лигийн түрүү булуулдсан “Ювентус”, “Реал”-ын тоглолтод мөн бөмбөг хийсэн. Тэрбээр энэ ДАШТ-ийг гурван гоолтойгоор өндөрлүүлэв.