Манай улсын хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон "Элэг" гэх эмзэг эрхтэнд тохиолдож болох өвчин эмгэгийг эмчилж, оношилсон туршлагаараа тэргүүлэгч Энэтхэг улсын Глобал олон улсын эмнэлгийн их эмч, Элэг шилжүүлэн суулгах багийн ахлагч Рави Моханка Монгол Улсад анх удаагаа ирж, иргэдэд зөвлөгөө өгч байна. Энэхүү эмчийн үзлэг Улаанбаатар хотноо долдугаар 08, 09 ны өдрүүдэд явагдаж байгаа юм.