“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд элэгний В, С вирус илрүүлэх, ачаалал тоолох шинжилгээг үе шаттай хийж байгаа. Эхний ээлжинд эрүүл мэндийн даатгалаар илрүүлэх шинжилгээг иргэдэд үнэгүй хийсэн. Өдгөө С вирус тоолох шинжилгээг үргэлжлүүлэхийн зэрэгцээ В вирусийн ачаалал тоолох шинжилгээг эрүүл мэндийн даатгалаар үнэ төлбөргүй хийх лабораториудыг сонгон шалгаруулжээ.
Үүнд тэнцсэн Улсын I болон II төв эмнэлэг, ХӨСҮТ, ХСҮТ, “Интермед”, УБ-Сонгдо, “Итгэл”, “Онкоген”, “Грандмед”, “Аллергимед”, “Гялс”, “Мобио”, “Экспресс”, “Меданалитик”, “Хаппиверитас”, “Оношмед”, “Бонавита”, ЮБИ, “Протлаб”, “Гэгээн ар үр”, “Евростандарт”, “Медипас” лаборатори, “Элэг” төв болон Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт В вирусийг үнэгүй тоолох юм байна.
Дашрамд дуулгахад, харьяа өрх, дүүрэг, сумын эмнэлэгтээ уг вирусийг илрүүлэх шинжилгээ өгч, хариу нь эерэг буюу вирустэй гарсан тохиолдолд л тоолуулах боломжтой.