Нидерландын Лейден их сургуулийн дэргэдэх Анагаах ухааны төвийн эрдэмтэд хэвлий хэсгийн өөхлөлт болон аминдэмийн харилцан шүтэлцээг судалсан талаараа мэдээлэв. Үүндээ үндэслээд эмэгтэйчүүд тэр дундаа 45-аас дээш насныхан бэлхүүс, хэвлий, өгзөг хэсгээрээ таргалдаг нь Д аминдэмийн дутагдлаас үүдэлтэй гэж дүгнэсэн байна.
45-65 настай 300 гаруй эмэгтэйг удаан хугацаанд судалгаандаа хамруулсан тэд аминдэм хэвлийн хэсэгт хүрч чадахгүйгээс өөх хуримтлагдаж байна уу, эсвэл үүнээс эсрэгээр үйлчилдэг үү гэдгийг онцгойлон судалсан гэнэ.