Бэлгийн харьцаанд орж байх үед бэлэг эрхтэн хорсох, шээх үед мөн адил зовиур илрэх, үтрээнээс өнгөтэй ятгадас гарах эсвэл улайх үзэгдэл эмэгтэйчүүдийн дунд тохиолддог. Тэгвэл бүсгүй та санаагаа чилээх хэрэггүй. Мөөгөнцрийн гаралтай үтрээний үрэвсэл дээрх шинж тэмдгээр илэрдэг байна. Уг үрэвслийн халдварыг хэд хэдэн шалтгааны улмаас авч болно.
- Жирэмснээс хамгаалах дааврын бэлдмэл хэрэглэх
- Дархлаа сулрах
- Антибиотикийн зохисгүй хэрэглээ
- Цусан дахь сахарын хэмжээ ихсэх үед
Нэгэнт дээрх шинж тэмдэг илэрсэн бол мэргэжлийн эмнэлэгт хандаж, мазокийн шинжилгээгээр баттай болгосны дараа эмчийн зааврын дагуу эм ууна. Харин өөрийн зүгээс дотуур хувцсыг өдөр тутамд сольж, хувийн ариун цэврийг маш сайн сахих, хэт бариу өмд, жинс өмсөхгүй байх, илчлэг амин дэмтэй хоол хүнс хэрэглэж дархлаагаа сайжруулах зэрэг энгийн аргуудыг хэрэглэхэд хангалттай. Харин уг үрэвслээр нэг удаа өвдөж байсан зарим эмэгтэй хүн үтрээнээс ялгадас гарах, загатнах шинж илрэх үед мөөгөнцөр дахин сэдэрч байгааг мэддэг аж. Иймээс жоргүйгээр олгогддог мөөгөнцрийн эсрэг лаа, түрхэцийг хэрэглэж болно.