Европын холбооны улс болон Канад, ОХУ, Австрали зэрэг орнуудад хүнд хоногт шаардагдах ундны усны зохистой хэмжээг хүн амын насны бүлэг болон хүйсээр нормчилсон байдаг байна. Тухайлбал, АНУ харьцангуй эрүүл, биеийн хүчний дунд зэргийн ачаалалтай хүмүүсийг судалгаанд хамруулж хоногт уух ундны усны хэмжээг тооцож гаргасан байна. Жишээнь 50-70 настай эрэгтэй хүн хоногт 3.7 л ундны ус уух бол мөн насны эмэгтэй хүн 2.7 л ус уухаар, жирэмсэн эмэгтэй хоногт 3 л, хөхүүл эх бол 3.8 л тус тус ундны усыг хоногт уухаар нормчилжээ.
Манай орны хувьд Монгол хүний ундны болон ахуйн усны хоногт шаардагдах зохистой хэмжээ тогтоогдоогүй байна.
Ундны усны хоногт шаардагдах зохистой хэмжээг хүн амын бүлэг, биеийн жингийн дундаж хэмжээг харгалзан дараах байдлаар тооцсон. Үүнд:
Ундны усны хоногт шаардагдах зохистой хэмжээ: