Улсын нэгдүгээр төв эмнэлэг Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлэгт, Америкийн эрдэмтэдтэй хамтарч өнөөдрөөс зүрхний нээлттэй хагалгаа хийж эхлэх гэнэ. Тус мэс заслыг нийт таван өвчтөнд хийх бөгөөд энэ нь I Төв эмнэлгийн түүхэн дэх анхны зүрхний мэс засал юм байна.
Цаашлаад нойр булчирхай шилжүүлэн суулгахаар бэлтгэлээ хангаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.