Орон нутагт эрүүл мэндийн даатгалаар олгодог эмийн хангамж муу байдаг талаар иргэдийн дунд гомдол их байсан билээ. Тэгвэл Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл тэргүүтэй ажлын хэсэг Өвөрхангай аймагт ажиллах үеэрээ эмийн сангуудын үйл ажиллагаатай танилцаж, эрүүл мэндийн даатгалаар олгодог эмийг тасралтгүй иргэн бүрт худалдаалах үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлыг тодруулж, цаашид эмийг тасралтгүй худалдаалахад хувийн хэвшлийнхэн идэвхи санаачлагатай байж төрийн байгууллагатай хамтын ажиллагааг сайжруулахад анхаарч ажиллахыг үүрэгдлээ. Мөн 60 ортой хүүхдийн эмнэлгийг барьж байгуулах асуудал, шийдвэрлүүлэхээр ажиллаж байгаагаа дуулгалаа. Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв нь Өвөрхангай аймгийн болон Архангай, Булган, Баянхонгор аймгийн иргэдэд эрүүл мэндийн хоёрдогч шатлалын нарийн мэргэжлийн эмчийн тусламж үйлчилгээг үзүүлдэг юм.