Улсын хэмжээнд 2018 оны эхний улиралд 18 556 эх амаржиж, 18 671 хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 2014 (12.2 хувь)-өөр, амьд төрсөн хүүхэд 2029 (12.2хувь)-өөр тус тус нэмэгдсэн байна. Энэ оны 3 дугаар сард 6616 эх амаржиж, 6654 хүүхэд төрүүлсэн нь өмнөх сараас амаржсан эх 909 (15.9хувь)-өөр, амьд төрсөн хүүхэд 908 (15.8хувь)-аар өссөн байна.
Улсын хэмжээнд нялхсын эндэгдэл 2018 оны эхний улиралд 281 болж, өмнөх оны мөн үеэс 12 (4.5хувь)-оор, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 332 болж, өмнөх оны мөн үеэс 20 (6.4хувь)-оор нэмэгдсэн байна. Нялхсын эндэгдэл энэ оны 3 дугаар сард 91 болж, өмнөх сараас 3 (3.2 хувь)-аар буурч, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 111 болж, 3 (2.8хувь)-аар нэмэгджээ.
1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 2018 оны эхний улиралд 15 болж, өмнөх оны мөн үеэс 1 хүүхдээр, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 18 болж, өмнөх оны мөн үеэс 1 хүүхдээр буурсан байна. 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 2018 оны 3 сард 14 болж, өмнөх оны мөн үеэс өөрчлөлтгүй, харин тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 17 болж, 1 хүүхдээр нэмэгдсэн байна. Эхийн эндэгдэл 2018 оны эхний улиралд 5 болж, өмнөх оны мөн үетэй ижил түвшинд байна. Харин 100 000 амьд төрөлтөд ногдох эхийн эндэгдэл 2018 оны эхний улиралд 27 болж, өмнөх оны мөн үеэс 3-аар буурчээ.
Халдварт өвчнөөр өвчлөгчид 2018 оны эхний улиралд 9591 болж, өмнөх оны мөн үеэс 1948 (16.9 хувь)-аар буурахад гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 997 (55.9хувь)-гоор, салхин цэцгээр өвчлөгчид 979 (30.7хувь)-өөр, мөөгөнцөрөөр өвчлөгчид 75 (16.4хувь)-аар, трихомониазаар өвчлөгчид 155 (12.1хувь)-аар, сүрьеэгээр өвчлөгчид 44 (4.9хувь)-өөр буурсан нь голлон нөлөөлсөн байна. Харин цусан суулгаар өвчлөгчид 355 (81.6хувь)-аар, тэмбүүгээр өвчлөгчид 72 (4.7хувь)-оор өссөн байна.
Улаанбаатар хотод 2018 оны 3 дугаар сард ХДХВ/ДОХ-ын 3 тохиолдол илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 255 болсон байна.