Хавар хүмүүс яагаад ядардаг вэ. Та бусдын адил өдрийн турш нойрмоглоод, ажил хийх сонирхолгүй болж байна уу. Нэг талаас биемахбод намар нөөцөлсөн амин дэм, эрдэс бодис, илч энергээ өвлийн хахир хүйтнийг давахад зарцуулсан, нөгөө талаас намраас хойш дарж хадгалсан хүнсний ногоо, жимс, сүү, цагаан идээ, мах зэрэг хүнсний бүтээгдэхүүн хуучирч, амин дэмлэг, эрдэслэг чанараа алдсан байгаа шүү дээ. Тэгвэл үүнийг Америкийн судлаачид ийнхүү тодорхойлжээ. Хавар нарны тусгал хурц болж цаг агаар дулаарахад хүний бие дасах гэж багагүй зүдэрдэг. Энэ үзэгдлийг манайхан “Хаврын ядаргаа” гэж нэрлэдэг аж. Энэ үе гуравдугаар сарын дундаас дөрөвдүгээр сарын дунд үе хүртэл үргэлжлэхдээ хүн бүрийн амьдралын хэв маягаас шалтгаалан өөрөөр илэрдэг гэнэ.
Тухайлбал, ханатлаа унтсан ч нойр хүрсээр л байдаг. Хамаг бие нозоорч, ажил хийхээс дургүй хүрдэг. Харин зарим хүний бие хямарч, ямар ч юманд дур сонирхолгүй, идэвхигүй болдог байна. Хүний бие урин дулаан цагт дасан зохицож эхэлтлээ ойролцоогоор дөрвөн долоо хоног болдог аж. Өөрөөр хэлбэл хаврын ядаргаа таны биед дөрвөн долоо хоног нуугддаг гэсэн үг. Тиймээс энэ үе шатыг давах гэж яваа хэрэг. Ийм үед хоол хүнс, амралтаа сайтар зохицуулахаас гадна биеэ аминдэмээр хангах нь чухал гэнэ.
Манай орны хувьд эрс тэс уур амьсгал, жилийн дөрвөн улиралтай, жилд ганц удаа ургац авдаг, тарьдаг хүнсний ногооны нэр төрөл цөөн, жимс жимсгэний хэрэглээ хомс, сүү цагаан идээгээр бүрэн хангагдаагүй зэрэг олон шалтгааны улмаас хэрэгцээт аминдэм, эрдэс, шимт тэжээлээ бүрэн авч чадахгүй байна. Иймээс эмч, эм зүйч нарын хараа хяналт, зөвлөгөөний дагуу тун хэмжээг нь хэтрүүлэлгүй зөв зохистой хэрэглэх нь эрүүл амьдрах нэг үндэс хэмээн ЭЗШИУС-ийн ахлах багш, анагаах ухааны магистр, клиникийн профессор Л.Алтанхуяг хэлсэн юм.
Хэрвээ өдрийн ядаргааг өдөрт нь тайлж байхгүй бол хуримтлагдсаар байгаад архаг ядаргаанд хүргэдэг. Хүн зөвхөн хаврын цагт л ядаргаанд ордог юм биш. Жилийн дөрвөн улирлын турш л ядардаг. Харин хаврын цагт агаарын даралт, улирлын онцлогоос хамаарч хэт ядарсан хүмүүс энэ үед эмзэг болдог. Өдрийн цайнд орсны дараа нойр хүрч, бүх бие суларч, нозоорч, анхаарал төвлөрөхгүй, ажлын бүтээмж мууддаг шинж тэмдэг ихэнх хүмүүст илэрдэг. Энэ нь таны бие ядарсан байна, түр ч болтугай амрах хэрэгтэй гэсэн дохиог бие организм танд өгч байна гэсэн үг. Энэ үед жаахан амраад авахад бие сэргээд ирдэг. Харин нозоорлын байдалтайгаар ажилласаар ажлын цагаа дуусгаад гэртээ очиход бие сул байж, зөөлөн буйдан, орон дээрээс өндийх ч тэнхэлгүй болчихсон байдаг. Яг ийм байдлаар ажилласаар байвал танд ядаргаа хуримтлагдаад л байх болно.
Барууны эрдэмтэд бүхий л өвчний үндэс нь ядаргаа гэж тайлбарладаг. Ядарч сульдсан махбод ямар ч дархлаагүй болж гадны бүхий л нөлөөнд автамтгай болдог. Иймээс эмч, мэргэжилтнүүд ядрахгүй байхыг, ядарсан бол түүнийгээ тэр дор нь тайлж байхыг анхааруулж байна.
Гэхдээ ядаргааг дардаг, тайлдаг шилэгдсэн цор ганц аргыг аль ч оронд олоогүй байгаа юм. Юунаас болж ядрав гэдгээсээ хамаарч ядаргааг дийлэх олон чиглэлийн янз бүрийн арга байдаг. Үүний нэг нь аминдэмийн хэрэглээ юм. Тэгвэл аминдэмийн төрөл болоод хэрхэн хэрэглэх ёстойг танилцуулъя.
А аминдэм: Арьсыг нөхөн төлжүүлэх үйл явцыг эрчимжүүлж, эсүүдийн бодисын солилцоог сайжруулдаг бөгөөд мөн үс хумсны ургалтыг хурдасгана. Бас тослогийн болон хөлсний булчирхайн үйл ажиллагааг идэвхжүүлдэг ба үрчлээсээс хамгаалах, арьсыг толигор болгож арьсны гэмтлийн эдгэрэлтийг хурдасгадаг. Энэ амин дэм дутагдах үед арьж хуурайшиж, үс, хумс хугарамтгай болдог. А аминдэм нь нүдний эргэн тойрон дахь арьсыг арчлах тос, маск, хөгшрөлтөөс сэргийлэх гоо сайхны бүтээгдэхүүнүүдийн орцонд ихээр ордог. А амин дэм нь загас болон амьтны элэг, цөцгийн тос, бяслаг, сүү, өндөгний шар зэрэг бүтээгдэхүүнд ихээр агуулагддаг.
В аминдэм: В-ийн төрлийн витаминд витамин В1,В2,В3,В5,В6 зэрэг витаминууд багтана. Витамин В1-ийн дунд зэргийн дутагдлын үед хоолны дур, биеийн жин буурах ба дотор муухай оргин бөөлжимтгий болох, цочромтгой болж амархан уурлаж уцаарладаг болно. Хүнд хэлбэрийн дутагдлын үед булчин суларч, бери бери хэмээх өвчин үүсч хавагнан зүрх томордог байна. Витамин В1 нь гурвалжин будаа, гахай үхрийн мах, шинэхэн вандуй, буурцаг, талх, oranges, cereals зэрэгт их агуулагддаг байна. Витамин В1-ийг өдөрт 25-300 мл-аар хэрэглэнэ.
В1 аминдэм: Зүрх судас болон мэдрэлийн системийн үйл ажиллагааг сайжруулдаг. Дутагдвал бие ядарч сульддаг. Үхэр, гахай, тахианы мах, овьёос, газрын самар, сүү, усан үзэм, жүрж, төмс, бор будаанд их хэмжээгээр агуулагддаг байна.
В3 аминдэм: Амны хөндийд тэжээл болох ба үсийг гялалзсан сайхан өнгөтэй болгодог тул шүдний оо, үс арчилгааны бүтээгдэхүүнд өргөн хэрэглэгддэг.
В5 аминдэм: Нүүр хүзүүний арьсыг хамгаалах, үсний чийг алдалтаас хамгаалах нөлөөтэй. Тийм учраас үс арчилгааны бүтээгдэхүүн, арьс цэвэрлэх сүүн шингэн, уруулын будганд уруулыг хүйтэн, хуурай агаараас хамгаалах бодис болж орно.
С аминдэм: Харшлын болон үрэвслийн эсрэг нөлөөтэй бөгөөд хүний биед олон эерэг нөлөө үзүүлдэг. Энэ аминдэм дутагдсан бол хуурайших, бэржийж, эрт хөгшрөх хандлага ажиглагдана. Мөн С витамин дутагдвал бие суларч, нойр хүрэх, тэнхээ тамир алдарч амархан ядрах, турж эцэх, нүүр гарын арьс цайрч, хуруу хумс, уруул зэрэг газраар хөхөвтөр толбо үзэгдэнэ. Уруул буйл хөхрөн хавдаж, цус гарах, шүд ганхаж өвдөх, цаашлаад булчин үе мөч өвчтэй болж, арьсан дээгүүр жижиг цус харваж хөх толбууд бий болно. Бараг бүх гоо сайхны бүтээгдэхүүний найрлагад орох бөгөөд нүүрний крем, нүдний зовхи хамгаалах тос, маск тавих бэлдмэлүүдэд өргөнөөр орно. Тус аминдэм нь нимбэг, лууван, шийгуа, шар манжин, өргөст хэмх, төмс, байцаа, улаан чинжүү үхрийн нүд зэрэгт ихээр агуулагддаг.
D аминдэм: Тослогийн болон хөлсний үйл ажиллагааг сайжруулах, үсний ургалтыг түргэсгэдэг. Мөн арьсан дахь усны тэнцвэрийг хадгална. Гоо сайхны бүтээгдэхүүнээс хүүхдийн крем, сүүн шингэн, үс арчилгааны бүтээгдэхүүнд өргөн орсон байдаг. Амьтны элэг, аньс, гүзээлзгэнэд их хэмжээгээр байдаг.
Пантенол D аминдэм: Арьс чийгшүүлэгч үйлчилгээтэй ба эсийг сэргээж, үсний ширхэгийн гэмтлээс хамгаалан бүрдүүлж өгдөг. Ихэнхдээ үсэнд зориулсан бүтээгдэхүүнд орсон байдаг. Энэ аминдэм нь хүнсний хөрөнгө, улаан буудайн гурилын найрлагад орсон байдаг.
Е аминдэм: Нүүрсхүчлийн болон тослогийн солилцоог сайжруулж, хэт ягаан туяанаас хамгаалах, арьсыг эрт гундахаас сэргийлдэг. Үрчлээ болон эрт хөгшрөхөөс сэргийлсэн тосонд ихээр агуулж өгдөг. Мөн хумс гарны тос цэвэрлэгээний шингэнүүдэд орсон байдаг. Амуу тариа, цоохор майлз, буудай, лууван, эрдэнэ шишийн, улаан буудайн тосонд агуулагдсан байдаг.
F аминдэм: Арьсыг хуурайших, загатнаа үүсэх, үс хагтаж, хуурайших зэргээс хамгаалдаг. Гоо сайхны бүтээгдэхүүнд тэжээл болгон оруулж өгдөг. Гарын тос, үс арчлах бүтээгдэхүүний найрлагад орсон байдаг. Гахайн тос, чидун жимс, буйлсын тос зэрэгт байдаг
Н аминдэм: Хүний мэдрэлийн системд эерэг нөлөө үзүүлэх ба тослогийн солилцоог сайжруулна. Түүнийг стресс арилгах бэлдмэл эм, үс арчлах, маск иллэгний бүтээгдэхүүнд оруулж өгдөг. Цэцгэн байцаа, ногоон сонгино, вандуй төмс зэрэгт байдаг.
Р аминдэм: Энэ аминдэм дутагдсан үед арьс өөрийн толигор байдлаа алдан өнгө нь муудна. Түүний арьс болон үсэнд зориулагдсан бүтээгдэхүүний найрлагад оруулдаг. Элэг, мах, сүү, улаан буудайн гурил, лууван, улаан манжин тарвас, чинжүү, мөөг зэрэг хүнсний бүтээгдэхүүнд энэ аминдэм ихээр агуулагдсан байдаг.
Кали: Судлаачид калийг цусны даралт бууруулдаг ба цусхарвалтаас сэргийлдэг гэж үздэг. Гэхдээ 99 мг-аар өдөрт хэрэглэхийг зөвлөдөг.Калийг өндөр тунгаар 2400 мг аас дээш хэрэглэхэд ходоодийг хүчтэй цочроодог тул жимс ногооны шүүсний хамт хэрэглэхэд зүгээр.Жигнэсэн төмсөнд их хэмжээгээр хадгалагддаг.Кали дутагдахад арьс хуурайсч, гүйлгэх, бие дагжих, шөрмөс татах, зүрхний хэм алдагдах, хавагнах, нойргүйдэх, өөх тос хуримтлагдах, цусны даралт ихсэх зэрэг шинжүүд гарна. Калийг доз хэтрүүлэн хэрэглэхэд зүрхний хэм алдагдах, булчин сулрах , зүрхний гэмтлийн шинжүүд гарна.