“Давсны хэрэглээг 5 грамм хүртэл багасгах 5 арга” мэдээллийн долоо хоног эхэллээ. Уг арга хэмжээг ХХААХҮЯ, ЭМЯ, НЭМҮТ хамтран долоо дахь жилдээ зохион байгуулж байна. Арга хэмжээний хүрээнд “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын тогооч нар”-ын сургалт болж байна.
Сургалтаар Монголчуудын давсны хэрэглээг бууруулах үндэслэл, шаардлага, хоолны давсыг орлуулах аргууд, давсыг орлуулж болох бүтээгдэхүүнүүд, давс багатай хоолны цэс зэрэг эрүүл мэндэд ач тустай, танин мэдэхүйн сургалтууд орох юм.
Хор үргэлж татгалзахын аргагүй байдаг. Татгалзаж чадалгүй явсаар байтал дэлхий хэмжээнд жилд 1.7 сая хүн давс хэтрүүлэн хэрэглэсний улмаас зүрх судасны өвчлөлд нэрвэгдэж, нас барж байна. 10 хүн тутмын найм нь 5 граммаас их (дунджаар 11 г) давс хэрэглэж байна. Тиймээс давсыг зохистой хэрэглэцгээе.