Улсын хэмжээнд 2018 оны эхний 2 сард 11.940 эх амаржиж, 12.017 хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 1735 (17.0 хувь)-аар, амьд төрсөн хүүхэд 1744 (17.0 хувь)-өөр нэмэгдсэн байна. Энэ оны хоёрдугаар сард 5707 эх амаржиж, 5746 хүүхэд төрүүлсэн нь өмнөх сараас амаржсан эх 526 (8.4 хувь)-гаар, амьд төрсөн хүүхэд 525 (8.4хувь)-аар тус тус буурсан байна.