2018 оны эхний 2 сард улсын хэмжээнд объектын гал түймэр нийт 723 удаа гарч, 7,9 тэрбум төгрөгийн хохирол учирч, 14 хүн нас барж, 12 хүн түлэгдэж гэмтэн, 319 гэр, орон сууц шатсан байна. Дээрх гал түймрийн аюулаас аврагч-гал сөнөөгчид 173 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 13,4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.
Объектод гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 17,0 хувиар өсөж, учирсан хохирлын хэмжээ 68,3 хувиар өссөн байна.
Нийслэл хотод нийт 471 удаагийн гал түймэр гарч, 0,8 тэрбум төгрөгийн хохирол, орон нутагт 252удаагийн гал түймэр гарч, 7,1 тэрбум төгрөгийн хохирол тус тус учирсан байна.
Эх сурвалж: ОБЕГ