Танд хүүхдийнхээ шинэ жилийн бэлгэнд хэр хэмжээний сахар орсон байгааг мэдэж, урьдчилан тооцоолох боломжийг Эрүүл мэндийн яам болон Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн олгожээ. Мөн үүнээс гадна эрүүл хүнсээр хүүхдийн бэлэг бэлтгэх, шинэ жилийн баяр ёслолын үеэр хоол хүнсний халдвар, хордлогоос урьдчилан сэргийлэхийн тулд хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн худалдан авахдаа бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн газар, гарал үүсэл тодорхой эсэх, хадгалах болон хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн эсэх, сав, баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг шалган авч хүүхдийнхээ эрүүл мэндэд үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.