ЭМЯ-наас “Сүрьеэгээс урьдчилан сэргийлэхэд шийдвэр гаргагч нарын оролцоог нэмэгдүүлье” сэдэвт Үндэсний семинарын талаар өнөөдөр мэдээлэв.
Сүрьеэ бол нас барахад хүргэдэг амь насанд хамгийн аюултай 10 өвчний нэг юм. Манай улсад жилд дунджаар 4000 гаруй сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгдэж байна. Сүрьеэгийн улмаас жилд дунджаар 200 гаруй хүн нас барж байна.
Тиймээс ДЭМБ, Глобал сангийн санхүүжилттэйгээр ЭМЯ, Монголын сумын эмч, мэргэжилтнүүдийн холбоо, ХӨСҮТ болон төрийн бус байгууллагын төлөөлөл 170 гаруй албан тушаалтан оролцох Сүрьеэгийн эсрэг Үндэсний семинарыг энэ сарын 23-24-ний хооронд зохион байгуулахаар боллоо.
Энэхүү семинарын хүрээнд:
Сүрьеэгээс урьдчилан сэргийлэх өвчлөл, нас баралт нь тулгамдсан асуудал болж байна. Иймд сүрьеэгээс урьдчилан сэргийлэх, хянах тархалтыг сааруулах, эмчилгээний үр дүнг сайжруулахад шийдвэр гаргагчдын оролцоог нэмэгдүүлэхэд авах арга хэмжээг эрчимжүүлэх, илрүүлэлтийг чиглэлээр олон тулгамдсан асуудлаар хэлэлцэнэ.
Орон нутагт сүрьеэтэй тэмцэх сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх, илрүүлэлтийг сайжруулах, хүндрэл нас баралтаас сэргийлэх эмчилгээний үр дүнг дээшлүүлэх голомтлон дэлгэлт гарахаас сэргийлэх арга хэмжээг сайжруулах, мэдээлэл сургалт сурталчилгааг өргөжүүлэх, оношилгоо, эмчилгээний шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэхэд шаардлагатай зардлыг шийдвэрлэх хэрэгтэй.
ЭМЯ-ны НЭМГ-ын дарга Д.Ганцэцэг хэлэхдээ "Сүрьеэтэй өвчтөн эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд тэмцээд зогсохгүй олон салбар дундын оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай. Бид энэ өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд 21 аймагт тэр дундаа өвчний голомт их байгаа газруудад хүрч үйлчлэхээр төлөвлөж байна.
Энэхүү өвчнийг хэн ч тусах боломжтой. Шинж тэмдэг нь халуурах ханиалгах гэх мэт ханиадны шинж тэмдэг илэрдэг тул ард иргэд байдаг л зүйл гэж үзээд байдаг. 14 хоногоос дээш хугацаатай ханиалгавал шууд эмчид хандах шаардлагатай. Сүрьеэгийн эмч нарын цалин бусад эмчийн цалингаас 30 хувиар илүү байдаг нь хүмүүст илүү хүрч үйлчлэхийн тулд хийсэн томоохон алхам болсон.
Сүрьеэ өвчин удамшдаггүй. Сүрьеэтэй гэдгээ эрт оншлуулж мэдээд даамжирахаас нь өмнө эмчийн хяналтад орсноор маш хурдан эдгэрэх боломжтой. Тийм учраас санаа зовж нууж удаахгүй эрт эмчилбэл нийгмээс ялгаварлан гадуурхах хандлагад өртөхгүй байх боломжтой юм гэв.