Хүйтний улирал эхэлж, хальтиргаа гулгаа үүссэнээс болж иргэд унаж гэмтэх нь ихсэж байна. Тухайлбал, 2017 оны эхний 11 сарын тоон үзүүлэлтээр 70.696 хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авснаас 27.518 хүн унаж бэртжээ. Өөрөөр хэлбэл, эндээс таван хүн тутмын 2 нь унаж гэмтсэн байна.
Харин унаж бэртсэн хүмүүсийн 66 хувь нь явганаас хальтирч, бүдэрч, тээглэж унасан байна.