Үндсэн хуулийн барилдаанд улсын арслан Э.Оюунболд түрүүлжээ
Үндсэн хууль батлагдсаны 31 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн эхний барилдаанд 128 бөх барилдсанаас Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, “Хан-Хэнтийн аварга” дэвжээний бөх, улсын арслан Энхтөгсийн Оюунболд түрүүлж, Завхан аймгийн Яруу сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Жем интернэшнл” ХК, “Даян” дэвжээний бөх, улсын заан Мөнхтөрийн Лхагвагэрэл үзүүрлэв.
2023-01-16
Аймаг, цэргийн цолтой залуу бөхийн барилдаанд Б.Очирхүү түрүүлж, О.Наранбаатар үзүүрлэв
Улсын харцага Жамцын Борын нэрэмжит Аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаанд Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, “Булганхангай хөгжлийн төлөө сан”, “Булганхан” дэвжээний бөх, аймгийн арслан Баттогтохын Очирхүү түрүүлж, Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, ЗХ-ний 016-р бригад, “Алтан жолоо групп”, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Оюунгэрэлийн Наранбаатар үзүүрлэв
2022-11-20