Малчдын зээл тэглэх болон малжуулахад гурван их наяд төгрөг шаардлагатай
АН-аас “4-11” мэдээллээ өчигдөр хийж, УИХ-ын гишүүн Ц.Туваан, тус намын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа нар цаг үеийн сэдвээр байр сууриа илэрхийллээ. Тус намаас зудад нэрвэгдсэн малчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор хоёрдугаар сараас “Амь нэгтэй монголчууд” аян өрнүүлж буй. Улсын хэмжээнд 20 аймгийн 200 гаруй сумд зудын гамшиг нүүрлэж, 4.7 сая мал хорогдсон гэсэн мэдээлэл бий. Мөн зудын дараа хаваржилтийн нөхцөл хүндэрч буй тул тэд дээрх аянаа ирэх тавдугаар сар хүртэл үргэлжлүүлэхээр болсон байна. Гишүүн Ц.Туваан “Малчид банканд нийт 3.1 их наяд төгрөгийн зээлтэй байна. Үүнээс зөвхөн зудад нийт малынхаа 50-иас дээш хувийг алдсан малчдын зээлийг тэглэх, хөнгөлөх санал гаргаж буй юм.
2024-03-22
Цусны донорын тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2024.03.21) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 11 минутад эхэлж, Цусны донорын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа нар тус тус танилцуулав.
2024-03-21
НББХ: Цусны донорын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив
Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо 2024 оны хаврын ээлжит чуулганы хугацааны анхны хуралдаанаа өнөөдөр (2024.03.19) хийлээ. Байнгын хорооны хуралдаанаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэнгийн санаачилж, энэ оны нэгүгээр сарын 12-нд өргөн мэдүүлсэн Цусны донорын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэх тухай асуудлыг хэлэлцсэн юм.
2024-03-19
Хянан шалгах түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг сонгов
Улсын Их Хурлын 2024 оны 13 дугаар тогтоолоор байгуулагдсан Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий Улсын Их Хурлын хянан шалгах түр хороо өнөөдөр (2024.03.19) хуралдав. Улсын Их Хурлын гишүүн П.Анужин, Д.Батлут, Ж.Бат-Эрдэнэ, Х.Ганхуяг, Ц.Даваасүрэн, Г.Тэмүүлэн, Ж.Чинбүрэн, Ж.Батсуурь, Н.Ганибал, С.Одонтуяа, Т.Доржханд нар тус хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд ажиллаж байгаа юм.
2024-03-19
Соёлын ажилтнуудаа үл тоогч
Монголын төрд эмэгтэйчүүдийн оролцоо хэрэгтэй юү гэвэл тийм. Гэхдээ тэнд багтах хүн Соёлын сайдаар ажиллаж буй Чинбатын Номин мөн үү. Тэрбээр сайд болоод удаагүй байхдаа Төрийн ордонд хууль тогтоогчид болон Засгийн газрын гишүүдэд төмс тараахаас ажлаа эхэлсэн гэхэд хилсдэхгүй. Хувийнхаа компанийн төмсийг төрийн өндөр албан тушаалтнуудад бэлэглэсэн нь ёс зүйгүй үйлдэл гэдгийг Ч.Номин тэр үедээ ухамсарлах ёстой байв. Тэрбээр тангараг өргөхөөсөө эхлээд “мордохын хазгай” гэгч болсныг уншигчид санаж байгаа нь лавтай. Тангараг өргөчхөөд Төрийн далбаанд хүндэтгэл үзүүлэхдээ эвээ олоогүй тэрбээр Монгол Улсын соёлын салбарыг удирдах учраа олохгүй явсаар бүрэн эрхээ дуусгах нь
2024-03-18
Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн эцсийн найруулгыг сонслоо
"Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо 2024 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаараа уг тогтоолын төслийг хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа танилцуулав.
2024-03-17
2024 оны ээлжит сонгуулийг товлох тухай хэлэлцлээ
лсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы эхний хуралдаанаар “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлэг хийв. Энэ талаарх Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд танилцууллаа.
2024-03-16
Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны гишүүд хил, гаалийн нөхцөл байдалтай танилцлаа
Гаалийн ерөнхий газрын харьяа ‘Чингис хаан” олон улсын нисэх буудал дахь Гаалийн газрын Хорио цээрийн албаны дарга Б.Отгонцэцэг эм биобэлдмэлийн хяналтын талаар танилцуулсан. Эм биобэлдмэлийн хяналт хариуцсан гаалийн улсын байцаагч батлагдсан 6 орон тоогоор ажиллахаас, одоогийн байдлаар 4 гаалийн байцаагч ажил үүргээ гүйцэтгэж байгаа аж. Чингис хаан олон улсын нисэх буудал дээрх 4 ээлж, карго терминал, Буянт-Ухаа дахь эмийн баталгаат агуулахад хяналт тавьж ажиллахад Эм биобэлдмэлийн хяналт хариуцсан байцаагчдын тоо хүрэлцээгүй, ажлын ачаалал их байдаг талаар ярьж байлаа.
2024-03-15
Цэргүүдтэй хүнлэг бусаар харьцахыг хориглосон зохицуулалт оруулжээ
Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-оос өнгөрсөн 2021, 2022 онд манай улсад хүний эрх, эрх чөлөөний байдал ямар байсан талаарх 21, 22 дугаар илтгэл боловсруулснаа холбогдох саналын хамт УИХ-д өргөн барьсан. Үүнийг УИХ-аар хэлэлцээд гаргасан тогтоолын хэрэгжилтэд тус комиссынхон дүн шинжилгээ хийжээ. Мөн хэрэгжилтэд тулгамдаж буй асуудал, шийдлийн талаар Хууль зүйн байнгын хороотой хамтарсан хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт холбогдох яам, агентлаг болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцсон юм
2024-03-14
Ардчилсан институт, хүний эрхийн газрынхан Монголд ажиллаж байна
Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, гишүүн Д.Баяндүүрэн нар Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Ардчилсан институт, хүний эрхийн газрын ахлах зөвлөх Владимир Мисев, зөвлөх Горан Петров нарыг өчигдөр хүлээн авч уулзлаа. Манай сонгуулийн зохион байгуулалт, эрх зүйн орчны талаар мэдээлэл авч, санал солилцохоор тэд Монгол Улсад ажиллаж байгаа аж. Ардчилсан институт, хүний эрхийн газар нь ЕАБХАБ-ын гишүүн орнуудын сонгуулийн үйл ажиллагааг ажиглах, мэргэжлийн түвшинд, хараат бусаар санал, зөвлөмж гаргах, сайн туршлагыг дэлхийд түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг тогтмол явуулдаг
2024-03-13
УИХ-ын 2022 оны 49, 2023 оны 35 дугаар тогтоолын хэрэгжилтийг хэлэлцэнэ
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн Үндэсний Комисс хамтран Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний нөхцөл байдлын талаарх 21, 22 дахь илтгэлийг хэлэлцсэн. Үүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын 2022 оны 49 дүгээр, 2023 оны 35 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх хэлэлцүүлэг маргааш 10:00 цагт Төрийн ордонд болно
2024-03-13