Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Уул уурхай

Шахмал түлшний үйлдвэрийн төсөлд 823.6 тэрбум төгрөгийн санхүүжилт авчээ

"Тавантолгой түлш" ХХК нь 2018-2022 онд сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн төсөлд "Эрдэнэс Тавантолгой" ХК, Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яамнаас нийт 823.6 тэрбум төгрөгийн санхүүжилт авчээ. Тус мэдээлийг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанын үеэр танилцуулсан юм
2023-11-24

Уул уурхайн салбарын байгаль орчны тулгамдсан асуудлыг хэлэлцэж байна

Улс, бүс нутгийн хэмжээний уул уурхайн салбарын байгаль орчны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, шинжлэх ухааны ололт амжилтыг бодит амьдралд нэвтрүүлэх, шинэ технологи нутагшуулах зэрэгт чухал хувь нэмрээ оруулсан бодит жишээг хуваалцахаар “Уул уурхайн салбарын байгаль орчны ололт амжилт ба алсын хараа” зөвлөгөөнийг зохион байгуулж байна.
2023-11-24

Ж.Ганбаатар: Хятадаас 7.6 мянган тонн дизель импортлоод байна

УИХ-ын чуулганы үеэр шатахууны нийлүүлэлтийн талаарх асуултад УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар хариуллаа.
2023-11-24

Хариуцлагатай уул уурхайг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлнэ

Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газар, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын үндэсний зөвлөл хамтран зохион байгуулсан “Хариуцлагатай уул уурхай” зүүн бүсийн чуулга уулзалт 2023 оны арваннэгдүээр сарын 16, 17-ны өдрүүдэд Дорнод аймгийн Чойбалсан хотод боллоо.
2023-11-21

Ховор металл нийлүүлэх чиглэлээр хамтарсан хороо байгуулжээ

БНСУ, Монгол Улсууд ховор металл, бусад чухал ашигт малтмал нийлүүлэх чиглэлээр ажиллах хамтарсан хороог даваа гарагт байгуулсан тухай БНСУ-ын албаны хүмүүс мэдээллээ.
2023-11-20

“Хариуцлагатай уул уурхай” зүүн бүсийн чуулга уулзалт эхэллээ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын Үндэсний зөвлөл хамтран зохион байгуулж буй Зүүн бүсийн “Хариуцлагатай уул уурхай” чуулга уулзалт өнөөдөр Дорнод аймгийн Чойбалсан хотод эхэлж байна.
2023-11-16

Эрдэс бүтээгдэхүүний экспорт өсжээ

2023 оны жилийн эцэст нийт экспортын хэмжээ 2022 оноос 25.5 хувийн өсөлт үзүүлэх төлөвтэй байна.
2023-11-16

Нүүрс төрлөөсөө хамаараад 50-215 ам.долларын ханштай байна

Ашигт малтмал газрын тосны газраас Экспортод гаргасан эрдэс баялгийн бүтээгдэхүүний 2023 оны арваннэгдүгээр сард зарлагдаж буй олон улсын зах зээлийн үнийг гаргажээ. 
2023-11-15

Ойн дэд бүтцийг сайжруулах хөтөч “Оюутолгой”

“Оюутолгой”-н хувьд уурхайгаас үр өгөөжөө хүртсэний дараа бүсийн нөлөөлөл, байгаль орчны асуудлууд, тогтвортой хөгжлийн зорилгод нийцсэн уурхайн хаалтыг хариуцлагатай уул уурхайн жишиг стандартын дагуу хийх юм.  
2023-11-13

АИ-92 автобензиний 22, АИ-95 автобензин 33 хоногийн нөөцтэй

Монгол Улсын Засгийн газраас холбогдох арга хэмжээ авч ажилласны үр дүнд 2023 оны аравдугаар сарын 6-ны өдрөөс эхлэн ОХУ-аас Наушки-Сүхбаатар төмөр замын боомтоор манай улсад газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх экспортын үйл ажиллагааг сэргээн явуулж эхэлсэн хэдий ч нийлүүлэлт, эрэлтийн зөрүүнээс шалтгаалан дотоодын зах зээл дээр шатахууны хангамж тогтворжиж чадахгүй байна.  Нийлүүлэгч талаас аравдугаар саруудын захиалгыг бүрэн биелүүлэх хүрээнд шатахууны ачилт, тээвэрлэлтийн хэмжээг нэмэгдүүлж байгаатай холбоотойгоор Сүхбаатар боомтоор орж ирэх газрын тосны бүтээгдэхүүнтэй вагоны тоо ихсээд байгаа юм.
2023-11-09

Т.Должинсүрэн: Эрдэс баялгийн гэрээ бүхий л шатандаа ил тод болсон

Засгийн газрын 362 дугаар тогтоолын дагуу экспортын болон дотоодын нүүрс худалдах, худалдан авах гэрээ бүрийг “цахим төлбөрийн баримтын систем”-д бүртгүүлэх шаардлага тавих болсон. Энэ тогтоолын хүрээнд Энержи Ресурс ХХК нь уг тогтоолын хэрэгжилтийг хангах, ЗГ-аас хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд нийцүүлэн 2022 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрөөс эхлэн гэрээ тус бүрийн мэдээллийг уг цахим системд оруулан ажиллаж байна. 
2023-11-09

“Оюутолгой” компани 1.2 тэрбум ам.долларын орлого олжээ

“Оюутолгой”  ХХК 2023 оны гуравдугаар улирлын үйл ажиллагааны голлох үзүүлэлт, гүний уурхайн төслийн явцаа танилцууллаа. Тус улиралд 18 хүдэр буулгуурыг тэсэлж, нийт хүдэр буулгуурын тооо 72 болжээ. Улмаар 127 419 тонн баяжмал дахь зэс, 135 646 унц баяжмал дахь алт үйлдвэрлэлээ.
2023-11-08

“Эрдэнэс МГЛ” Рио Тинто групптэй шууд харилцаж, бизнесийн асуудлаа урьдчилсан байдлаар шийдвэрлэнэ

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр Оюутолгой-Монгол Улсын Засгийн газар хоорондын харилцааг “Эрдэнэс МГЛ” ХХК-аар дамжуулан, урьдчилсан байдлаар шийдвэр гаргадаг байх асуудлаар мэдээлэл өглөө.
2023-11-08

Төмөр замын хүчин чадал жилд 180 сая тонн болно гэж тооцжээ 

“Тээврийн долоо хоног 2023” олон улсын форумын хоёр дахь өдөр буюу өчигдөр оролцогчид төмөр замын салбарын талаар хэлэлцлээ. Форумыг нээх үеэрээ Зам, тээврийн хөгжлийн сайд 2019-2023 онд 905 км төмөр зам барьж, манай улсын төмөр замын сүлжээ 2020 км болж өргөжсөн гэв. Энэ оны эхний 10 сарын байдлаар төмөр замаар 3.6 сая тонн транзит ачаа тээвэрлэсэн нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 39 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Цаашид Ханги-Мандал, Арцсуурь-Цагаантолгой зэрэг шинэ гарц нээхээр ажиллаж буй аж. Мөн хил холболтын төмөр замууд барьж, шинэ гарцуудыг нээснээр 2030 он гэхэд төмөр замын хүчин чадал жилд 180 сая тонн болж нэмэгдэнэ хэмээн тооцсон байна. 
2023-11-08

Шахмал түлшний барьцалдуулагчийг 100 хувь дотоодоос худалдан авна 

Түлшний орц, найрлагын 95 хувь нь угааж баяжуулсан нүүрс буюу мидлинг бол таван хувь нь барьцалдуулагч бүтээгдэхүүн аж. Ийм барьцалдуулагчийг жилд 25 000 тонныг хэрэглэдэг бөгөөд 50 хувийг нь БНХАУ-аас, үлдсэнийг нь дотоодын үйлдвэрлэгчдээс авдаг юм байна. Тэгвэл ирэх оноос барьцалдуулагч бодисоо 100 хувь дотоодын компаниас авахаа мэдээллээ. Үүний тул дотоодын үйлдвэрлэгчид стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хүн, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх үндсэн шаардлагыг хангах хэрэгтэй гэв. Мөн техникийн тодорхой шаардлагуудыг хангасан барьцалдуулагч бүтээгдэхүүн нийлүүлэх хэрэгтэйг “Тавантолгой түлш”-ээс онцоллоо. 
2023-11-06

"Петрочайна дачин тамсаг" ХХК-д зөрчлөө арилгах нэг сарын хугацаа өглөө

БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ "Петрочайна дачин тамсаг" ХХК-ийн удирдлагуудтай байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөлөл, зөрчлийг арилгуулах асуудлаар хоёр талын уулзалт хийлээ.
2023-11-02

Авто замаар 52 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэжээ

Энэ оны эхний 10 сард хот хоорондын 47 чиглэлд 695 тээврийн хэрэгслээр 1.5 сая зорчигч зорчжээ. Харин улс хооронд 23 470 тээврийн хэрэгслээр 712 мянган зорчигчид үйлчилснийг ЗТХЯ-наас мэдээллээ. Түүнчлэн 1-10 дугаар сард БНХАУ-тай хиллэдэг авто замын боомтоор 52 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 62 хувиар өссөн дүн болжээ. Үүнд нүүрс 50 сая тонн, газрын тос 428, зэсийн баяжмал 535, төмрийн хүдэр 142 мянган тонн, жонш 973 тонн багтсан аж. Үүнээс гадна “Монголд зочлох жил”-ийн хүрээнд жуулчин тээврийн үйлчилгээ эрхлэгч 80 аж ахуйн нэгж, 166 иргэнтэй гэрээ байгуулж, 762 тээврийн хэрэгсэлд таних тэмдэг олгосон гэнэ. 
2023-11-02

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д БЭТ "шургуулах" марафонд хэн ялах вэ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч /БЭТ/ дахин томилохоор болж, хэний фракцын хүнийг томилох  асуудал ид өрнөж байна. “Нүүрсний” гэх хэрэгт төрийн өндөр албан тушаалтнууд оролцсон, хамгийн том хулгай болоод байгаа билээ. Гэтэл өнөөдрийг хүртэл асуудлыг эцэслэн шийдвэрлэлгүйгээр, “ганц” гэрчээ шоронд 11 сарын туршид хорьсон байдалтай байгаа юм.
2023-11-02