Нийтийн хоолны салбарын орлого 2024 онд 1.7 их наяд төгрөгт хүрч, өмнөх оныхоос 209.7 (13.8 хувь) тэрбумаар өссөн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Ресторан, кафе, баар, гуанз, захиалгат хоол хүргэх, үйлчлэх үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийг нийтийн хоолны салбарт хамаатуулдаг билээ. Үүнээс рестораны орлого 143.2, катеринг 28.1, цайны газар 9.6, кафе 23, баарных 5.8 тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна. Нийтийн хоолны салбарын орлого өнгөрсөн арванхоёрдугаар сард гэхэд л 184 тэрбум төгрөгт хүрч, өмнөх сарынхаас 29.7 хувиар өсжээ.
Түүнчлэн зочид буудлуудын орлого өнгөрсөн онд 614.5 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оныхоос 69.6 тэрбумаар өссөн байна. Үүнд зэрэглэлгүй зочид буудал болон амралтын газрын орлого хамгийн их буюу 40.2 тэрбум төгрөгт хүрчээ. Харин гурав ба түүнээс дээш одтой буудал 28.2, хоёр одтой нь 1.1 тэрбум төгрөгийн орлого олсон аж. Орон нутагт Өмнөговь, Өвөрхангай, Дархан-Уул, Архангай аймгийн зочид буудлын орлого өссөн бөгөөд хамгийн олон зочин хүлээж авчээ.
Ч.Болор