“MongolZ” багийнхан дэлхийд чансаагаараа дээгүүрт жагсдаг, нэг сая ам.долларын шагналын сантай “IEM Katowice 2025” тэмцээний 3-4 дүгээр байрт шалгарав. Уг тэмцээн нь өнгөрсөн сарын 29-нд эхэлсэн бөгөөд өнөөдөр өндөрлөх юм. “MongolZ” 2016 онд эл тэмцээнд өрсөлдөж байсан бол есөн жилийн дараа урилгаар оролцож буйгаараа онцлогтой. Тэд Азийн багуудаас хамгийн анх удаа уг тэмцээний финалын шатанд өрсөлдсөн тоглогчид болж, цахим спортын төрөлд дахин нэг түүх бүтээлээ. Тэд эхний тоглолтоо Нидерландын “Liquid” багтай хийж, 2:1 онооны харьцаагаар ялсан. Дараа нь Германы “GamerLegion” багтай өрсөлдөж 0:2 харьцаагаар буулгаж авав. Хасагдах шатанд Францын “Vitality” багтай өрсөлдөж, 2:0-гийн харьцаатайгаар ялагдсан юм.
Ташрамд дурдахад, тэд нийт 702 удаа тоглосноос 395 удаа ялалт байгуулжээ. “MongolZ” багийнхан дараагийн удаа 1 250 000 ам.долларын шагналын сантай, энэ сарын 21-23-нд болох “PGL Cluj-Napoca 2025” тэмцээнд оролцох аж.
А.Дөлгөөн