Орон нутгийн өмчит “Тавантолгой” ХКийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, хараат бус гишүүн, Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч зэрэг албан тушаал хашиж байсан Г.Цог-Өрнөхөд холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өчигдөр түүний болон өмгөөлөгч нарынх нь гаргасан гомдлын дагуу хэлэлцлээ.
Түүнийг насанд хүрээгүй хөвгүүнийг садар са¬муунд уруу татаж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан байж болзошгүй гэж буруутгаж Эрүүгийн хуулийн 12.2-1 дэх заалтыг үндэслэн шалгаж 2023 оны аравдугаар сараас шалгаж Хан-Уул дүүрэгт оршин суудаг 15 настай хүүг хүчирхийлсэн гэх хэрэгт холбогдуулан ар гэрийнхнийх нь гаргасан гомдлын дагуу Г.ЦогӨр¬нөхийг шалгасан юм. Тэрбээр фэйсбүүкт хуу¬рамч хаяг нээж 15 настай хүүтэй танилцан, ул маар хууран мэхэлж автомашиндаа суулган авч яваад ёс бусаар бэлгийн харьцаанд орсон байж болзошгүй хэрэгт сэрдэгдсэн байдаг.
Түүнд прокурорын байгууллагаас Эрүүгийн хуулийн 12.2-1 дэх хэсгийн “Хохирогчийн хүсэл зо¬ригийнх нь эсрэг хүч хэрэглэж, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл биеэ хамгаалж чадахгүйбайдлыгдалимдуулжбэлгийншинжтэй тодорхой үйлдэл хийсэн, эсхүл хохирогчоор хийлгэж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан” гэх заалтыг үндэслэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн юм. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх Г.Цог-Өрнөхөд холбогдох хэргийг энэ оны нэгдүгээр сарын 27-нд хэлэлцээд ялын зүйлчлэлийг өөрчилж, Эрүүгийн хуулийн 16.8-1 дэх хэсэгт заасан хүүхдэд садар самууныг сурталчилсан, уруу татсан гэм буруутайд тооцож, нэг жил хорих ял шийтгэсэн юм. Мөн хохиролд 11.8 сая төгрөг Г.Цог-Өрнөхөөс гаргуулж хууль ёсны төлөөлөгчид нь олгох тогтоол баталж байв. Тэгвэл дөрвөн сарын 3-нд нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорын хяналтад буцаахаар шийдвэрлэлээ.
Н.Орчлон