Японы эрх баригчид хүндрэлтэй харилцаатай байгаа ч ОХУ-тай энхийн гэрээ байгуулахад бэлэн байгаагаа тус улсын Гадаад хэргийн яамны жил тутмын “Цэнхэр дэвтэр” тайланд дурджээ.
Японы засгийн газар дөрвөн арлыг эргүүлэн өмчлөх бодлогыг үргэлжлүүлэн баримтлахаар төлөвлөж байна. Уг тайланд өмнөд Курилын арлууд Японы түүхэн газар нутаг бөгөөд ОХУ-ын хууль бус эзэмшилд байгаа гэсэн байр сууриа дахин нотолжээ.
Илтгэлд Курилын арлуудын өмнөд хэсэгтэй хүмүүнлэгийн солилцоог сэргээхийн чухлыг, ялангуяа эдгээр арлуудад амьдарч байсан Япон иргэд өвөг дээдсийнхээ шарилыг эргэж тойрч байх боломжийг онцгойлон анхаарчээ.
Өмнө нь Японы Ерөнхий сайд Шигеру Ишиба хэлэхдээ, хэдий хоёр улсын хооронды харилцаа хямралтай байгаа ч Токио "газар нутгийн асуудлаа" шийдэж, Москватай энхийн гэрээ байгуулах сонирхолтой байна гэжээ. Ижил төстэй мэдэгдлийг өмнөх Ерөнхий сайд Фумио Кишида ч хийж байв.
Кремль хариу нь Украины хямралын талаарх Японы байр суурь, Оросын Холбооны Улсыг стратегийн хувьд ялагдуулах хүсэлтэй байгаагаас үзэн энхийн гэрээ байгуулах хэлэлцээг сэргээх боломж одоогоор байхгүй байгааг тэмдэглэжээ.