“Улаанбаатар смарт карт” компанийнхан хугацаатай картын үйлчилгээг ирэх сарын 1-нээс зогсоож буйгаа мэдээлэв. Иймд хэрэглэгчдэд хугацаатай картыг дахин сунгахгүй байхыг анхаарууллаа. Өөрөөр хэлбэл, ирэх сарын 1-нээс хугацаатай картыг энгийн хэлбэрээр буюу цэнэглээд зорчих нөхцөл бүрдүүлэхээр судалгаа хийж буй гэнэ.
Ташрамд дурдахад, нийтийн тээврийн үйлчилгээнд “UB smart card”, “UB card” гэсэн хоёр төрлийн карт уншигч ажиллаж буй. Иймд нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ “UB card” аппликэйшн татаж, эсвэл худалдан авах ёстой юм байна. Хэрэв та аппликэйшн татсан бол автобусанд суухдаа урд талын төхөөрөмжид виртуал картаа уншуулснаар гурван удаа дамжин суух боломжтой аж. Төлбөрөө аппликэйшнээр төлснөөр буухдаа уншуулах шаардлагагүй юм байна.
У.Сүрэн