Спорт өрөлтийн “Улсын чансаа” тэмцээнд 40 клубийн 4-60 насны 527 тамирчин ур чадвараа сорьсноос 230 нь Монголын спорт өрөлтийн холбооноос батлагдсан “Одоо ахиулах”, “Анхны од”-ны болзол хангаж, бугуйвчны эзэн боллоо. Нэг одны болзол хангасан 52 тамирчин цагаан, хоёр одны болзлоо хангасан 105 оролцогч шар бугуйвч зүүх нь. Гурван одны болзол хангасан 62 тамирчин улаан, дөрвөн одны болзол хангасан 10 оролцогч нил ягаан, таван одны болзол хангасан нэг тамирчин хар бугуйвч зүүнэ. Эл тэмцээнд насны ангилал харгалзахгүй өрсөлдсөн тамирчдаас ганцаарчилсан төрөлд 3-3-3, 3-6-3, цикл өрөлтөөр “My mind” клубийн тамирчин З.Ирмүүн шилдгээр шалгарав.