Нийслэлд энэ сарын 10-наас хойш өдөр бүр их, бага хэмжээгээр цахилгаан хязгаарлаж буй. Үүнтэй холбоотойгоор УБЦТС ТӨХК-ийн Дуудлагын төвийн 7004-7004 дугаарын утас ачааллаа даахгүйд хүрчээ. Иймд тус компаниас цахилгааны дуудлага хүлээн авах шугамууд нэмжээ. Тодруулбал, дүүргүүдийн, зуслангийн бүсийн Хэрэглэгчдэд үйлчлэх есөн төв (ХҮТ)-д 24 цагаар дуудлага, мэдээлэл хүлээн авахаар болжээ. Лавлах утаснуудыг өвлийн их ачааллыг дуустал нээлттэй ажиллуулах гэнэ. УБЦТС компаниас эрчим хүч хязгаарлаж буй шалтгааныг “Цахилгааны хязгаарлалтыг нийслэлд өвлийн туршид үргэлжлүүлнэ. Хэрэглээний ачаалал үүссэн тухайн цаг мөчид системийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хязгаарлалт автоматаар хийгдэж байгаа. Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалсан ийм хязгаарлалтыг Диспетчерийн үндэсний төвөөс зохицуулдаг” гэж тайлбарласан.
Эрчим хүчтэй холбоотой дуудлагыг иргэдээс хүлээн авах ХҮТ-ийн дугаарууд
Хан-Уул 7771-7004
Сонгинохайрхан 7772-7004
Баянгол 7773-7004
Баянзүрх 7774-7004
Сүхбаатар 7775-7004
Чингэлтэй 7776-7004
Зуслан 7766-7004
Зуунмод 7722-7004
Налайх 7755-7004
О.Оргилох