Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Кувейт Улс руу шууд нислэгтэй болно

Уулзалтын үеэр талууд хоёр улсын харилцааны өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, ойрын болон дунд хугацааны зорилтуудын талаар дэлгэрэнгүй ярилцав. 2023-2025 оныг “Монголд зочлох жил”-ээр зарласантай холбогдуулан аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, иргэд хоорондын харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх хүрээнд хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн үндсийг бүрдүүлэх Агаарын харилцааны тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон Монгол, Кувейтийн харилцааны түвшинг “Өргөн хүрээтэй түншлэл”-д хүргэх хамтын ажиллагааны замын зураглал зэрэг баримт бичгүүдийг ойрын хугацаанд эцэслэн байгуулахаар тохиров.
2023-12-06

БНСУ 2024 онд 165 мянган цагаач ажилтан авна

БНСУ 2024 онд 165 000 мэргэжлийн бус цагаач ажилчин авчирч, олон салбарыг хамарсан ажиллах хүчний хомсдолыг даван туулна гэж тус улсын Хөдөлмөрийн яамнаас мэдэгдснийг Ёнхап агентлаг мэдээллээ. Мөн Засгийн газар мэргэжлийн бус хөдөлмөрийн визээр (E-9)  ирж байгаа гадаадын ажилчдыг шинээр ресторан, уул уурхай, ойн аж ахуйн салбарт хамруулахаар төлөвлөж байна.
2023-12-05

Монгол, Казахстан Улс хооронд эрэн хайх, авран туслах гэрээ байгуулна

ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа Бүгд Найрамдах Казахстан Улсын Нисэхийн захиргааны Ерөнхий захирал Каталин Раду тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, иргэний нисэхийн салбарт хамтран ажиллах чиглэлээр санал солилцжээ.
2023-12-04

АНУ-ын байлдааны хөлөг онгоц БНХАУ-ын усан хилд халджээ

АНУ-ын байлдааны хөлөг онгоц  БНХАУ-ын нутаг дэвсгэрт халдаж, тус улсын бүрэн эрхийг зөрчсөн талаар Хятадын  Ардын чөлөөлөх армийн өмнөд бүсийн байлдааны командлалын хэвлэлийн төлөөлөгч Тянь Жунли мэдэгдэв. Түүний хэлснээр “12-р сарын 4-ны даваа гарагт АНУ-ын “USS Gabrielle Giffords” байлдааны хөлөг онгоц  БНХАУ-ын засгийн газраас зөвшөөрөл авалгүйгээр   Өмнөд Хятадын тэнгисийн Наньша олтриг дахь  БНХАУ-ын усан хилд хууль бусаар нэвтэрчээ”
2023-12-04

Газар хөдлөлтийн улмаас 44 мянган оршин суугч тоггүй болжээ

Филиппин улсын Минданао хотын ойролцоо энэ сарын 2-ны өдрийн 22:00 цагийн орчимд 7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн улмаас дөрвөн хүн нас барж, олон мянган хүн хүнд бэртсэн бөгөөд 44 000 оршин суугч тог, цахилгаангүй болсон байна.
2023-12-04

Дэлхийн ургамлын судалгааны нэр хүндтэй сэтгүүлд Монгол судлаач ажиллана

Америкийн ургамлын биологичдын нийгэмлэгээс эрхлэн гаргадаг ургамлын судалгааны чиглэлээр дэлхийд нэр хүндтэй, тэргүүлэх сэтгүүл болох Ургамлын физиологи (Plant Physiology, IF-8.005) сэтгүүл нь хойч үеийнхээ редакторууд, шүүмжлэгч нарыг бэлтгэх, ургамлын судалгааны нээлт, ололтуудыг таниулан түгээх зорилгоор дэлхийн өнцөг булан бүрm ажиллаж байгаа шилдэг залуу судлаачдыг редакцын зөвлөлдөө хоёр жилийн хугацаагаар шалгаруулан ажиллуулдаг.
2023-12-04

Биткойны үнэ сүүлийн нэг жил хагасын хугацаанд анх удаагаа 40 мянган доллараас дээш гарлаа

Биткойны үнэ 2022 оны дөрөвдүгээр сарын 25-наас хойш анх удаа 40 мянган ам.долларыг давжээ. Үүнийг CoinMarketCap платформын мэдээлэл нотолжээ.
2023-12-04

Израилын арми Газын зурваст дахь байлдааны ажиллагаагаа өргөжүүлэв

Израйлийн цэргийн хүчнийхэн Газын зурвас дахь хуурай замын ажиллагаагаа өргөжүүлсээр байгаа бөгөөд сүүлийн өдрүүдэд ХАМАС бүлэглэлийн 600 гаруй цэргийн обьектуудад цохилт өгчээ. Энэ тухай ЦАХАЛ-ын хэвлэлийн алба мэдэгдэв.
2023-12-04

Оксфордын их сургуулийн оюутнууд НҮБ-ын бага хурлаас шагнал хүртжээ

Дэлхийн хэмжээнд тулгарсан том асуудлуудын нэгийг шийдвэрлэх зорилготой шинэлэг төслийг санаачилсан оюутнууд Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын бага хурлаас (COP28) шагнал хүртжээ.
2023-12-04

Уур амьсгалын өөрчлөлтөд охид, эмэгтэйчүүд ихээр өртөж байна

Aрабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 28 дугаар бага хурал (COP28)-ын үеэр Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгээс 2023 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдөр дээд түвшний уулзалт зохион байгуулав.
2023-12-04

Эрдэмтэд хүнд хэрэггүй 5 эрхтнийг нэрлэжээ

Хятадын хэсэг судлаачид хүнд онцын шаардлагагүй таван эрхтнийг нэрлэжээ. Тэдгээр эрхтнийг авхуулсныхаа дараа бараг хүн бүр цаашаа амар жимэр амьдарсаар байж чаддаг.  
2023-12-01

АНУ-д тарган хүмүүсийг доромжлох, ажилд авахаас татгалзахыг хуулиар хоригложээ

Одооноос эхлэн эл хотод тарган, намхан эсвэл хэт өндөр хүмүүсийг ажилд авахад, орон сууц түрээслэхэд, нийтийн эзэмшлийн газар  орох зэрэгт ад үзэх, ялгаварлан гадуурхахыг албан ёсоор хориглов.
2023-12-01

ОПЕК+ олборлолтоо дахин бууруулна

 Энэ удаагийн хурал 2024 оны эхний улиралд газрын тосны олборлолтоо дахин бууруулах шийдвэр гаргажээ.
2023-12-01

Монгол Улс Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын гишүүн орнуудын ассамблейн дэд даргаар сонгогдлоо

Ромд төвтэй Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагa (ОУЭЗХБ)-ын гишүүн орнуудын Ассамблейн хуралдаан арваннэгдүгээр сарын 28-ны өдөр боллоо. Уг хуралдаанаар ОУЭЗХБ-ын гишүүн улсуудын Ассамблейн 2024-2027 оны дарга, дэд дарга болон Ерөнхий захирлыг сонгов.
2023-12-01

Дэлхийд байдаггүй улстай санамж бичигт гарын үсэг зурсныхаа төлөө огцорчээ

Парагвайн Хөдөө аж ахуй яамны Тамгын газрын дарга Арналдо Чаморрог Дэлхийд байдаггүй  улстай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсны улмаас албан тушаалаас нь огцруулжээ.
2023-11-30

Гал зогсоох эцсийн хугацаа 10 хоног байх нь

Гал зогсоохоор тохиролцсон эхний хугацааг сунгаж болох бөгөөд барьцааны 10 хүнийг суллахад энэ хугацааг нэг өдрөөр уртасгана гэж Израилын Ерөнхий сайдын Тамгын газар мэдээлж байлаа. Түүнчлэн хулгайлагдсан бүх хүнээ буцааж автал, ХАМАС-ыг устгах хүртэл, Газын зурвасын зүгээс Израилд ямар нэг аюул занал учруулахаа байтал Засгийн газар, арми, аюулгүй байдлын хүч нь дайнаа үргэлжлүүлнэ гэж мөн мэдэгдсэн байна. 
2023-11-30

2024 онд дэлхийн 59 улсад сонгууль болно

2024 он дэлхий нийтээр сонгуулиар амьсгалсан жил болно. Тодруулбал, нэгдүгээр сард Тайван улсад Ерөнхийлөгчийн сонгууль явагдаж, арваннэгдүгээр сар хүртэл 59 улсад сонгууль болж, дэлхийн хүн амын 60 хувь нь оролцох юм.
2023-11-29

Болгарын дөрвөн хотод онц байдал зарлаад байна

Хар тэнгис орчмын улс орнуудад  буюу Турк, Болгар, Румын, Украин, Орос, Крымын хойг зэрэг улс орнуудад  цасан шуурга шуурч, их хэмжээний хохирол учруулжээ. Тодруулбал, 2023 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдрөөс эхэлсэн хүчтэй цасан шуурганы улмаас Болгар улсын зүүн хойд бүс нутгаар их хэмжээний цасан бүрхүүл тогтож, хот хоорондын зам, даваа цасанд боогдож, төмөр замын хөдөлгөөн бүрэн зогсож, эрчим хүчний гэмтэл учиржээ.
2023-11-29