Филиппин улсын Минданао хотын ойролцоо энэ сарын 2-ны өдрийн 22:00 цагийн орчимд 7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн улмаас дөрвөн хүн нас барж, олон мянган хүн хүнд бэртсэн бөгөөд 44 000 оршин суугч тог, цахилгаангүй болсон байна.
Мөн АНУ-ын сэрэмжлүүлгийн систем идэвхжиж, 3 метрийн өндөр цунами үүсэж болзошгүй гэж анхааруулгыг өгч байгаа юм. Тиймээс далайн эрэг орчмын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх ажил үргэлжилж байна. Одоогоор учирсан хохирлын хэмжээг тодорхойлох боломжгүй байгааг албаныхан мэдээлжээ. 108 мянган хүн хоргодох байранд байрлаад байна.
Эх сурвалж: NBC news