Богд хааны ордон музейг зоригсод цоожтой хаалга мөргөж байна
Нийслэлийн түүхэн гэж онцлох цөөн барилгын нэг нь Богд хааны ордон музей билээ. Энэхүү ордонд Богд хаан хатан Дондогдуламтайгаа 20 гаруй жил амьдарсан нь түүхэнд үлдсэн. Тус музейд XVII-XX зууны эхэн үеийн Монголын хаант төр, шашны түүх, урлаг соёлын давтагдашгүй хосгүй үнэт дурсгал цөөнгүй бий. Тухайн үед амьдарч байсан нэрт дархчууд болон анхдугаар Богд өндөр гэгээн Занабазарын бүтээсэн цутгамал бурхад, торгон зураг, шороон будаг, цаасан шуумал энэ музейд хадгалагддаг.
2024-08-14
Дуу цахилгаантай, аадар бороо орохыг анхааруулав
Манай орны зарим хэсэгт өнөөдрөөс эхлэн дуу цахилгаантай, аадар бороо орохыг цаг уурын байгууллагаас мэдээлэв. Тухайлбал, төвийн болон говийн аймгуудын нутгаар өнөөдөр, маргааш аадар бороо орох нь. Өмнөговь, Дундговь, Төв аймгийн зарим сумын нутаг үүнд хамаарч байна. Энэ үеэр мөндөр орж, аянга буун, нөөлөг салхи гарах эрсдэлтэй гэнэ. Мөн үер усны аюулаас сэрэмжлэхийг анхаарууллаа. Түүнчлэн Улаанбаатарт өнөөдрөөс энэ сарын 18 хүртэл дуу цахилгаантай, аадар бороо орох төлөвтэйг нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлэв. Иймд иргэдийг аюулгүй байдлаа хангах, үер, аянга цахилгааны аюулаас сэргийлэхийг зөвлөсөн байна.
2024-08-14
Аюулт үзэгдэл, ослын улмаас 229 хүн амиа алджээ
Улсын хэмжээнд энэ оны эхний долоон сард гамшиг, аюулт үзэгдэл, ослын 3338 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Тэдгээрийн улмаас 229 хүн амиа алдаж, 121 иргэн бэртэж гэмтсэн байна. Мөн 571 гэр, орон сууц, барилга эвдэрчээ. Түүнчлэн 448 гэр, орон сууц, барилга сүйдэж, нийт 26.8 тэрбум төгрөгийн хохирол учирсан аж. Дуудлагын дагуу төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 5287 хүний амийг авран, 208 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалсан гэнэ
2024-08-14
Сумын наадмаар 20 орчим гар утас, хөөрөг хулгайлсан бүлэг этгээдийг саатуулав
Энэ онд 102 сумын 100 жилийн ой тохиож буй. Сумын баяр наадмын үеэр хулгайд эд зүйлсээ алдах тохиолдол цөөнгүй гарч, цагдаагийн байгууллагад бүртгүүлсэн байна. Тухайлбал, Өмнөговь аймгийн Цогтцэций сумынхан 100 жилийн ойн баяраа энэ сарын 7, 8-нд тэмдэглэсэн юм. Энэ үеэр 20 орчим иргэн гар утас, хөөргөө хулгайд алджээ. Цагдаагийн алба хаагчид хулгай хийсэн этгээдүүдийг шуурхай илрүүлсэн байна. Тодруулбал, 22-41 насны М, У, Э, М, А нарын бүлэг этгээд тус сумын тэмдэглэлт ойн үеэр иргэдийн гар утас, хөөрөг зэргийг хулгайлжээ
2024-08-14
Нэг өрхийн 100 гаруй бог мал аянгад цохиулж хорогджээ
Архангай аймаг, Хашаат сум Номгон багийн “Хөөврийн гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 200 км, сумын төвөөс зүүн урд зүгт 25 км/-т 08.13-ны өдрийн 07:30-08:00 цагийн орчим 1 өрхийн 100 гаруй бог мал аянгад цохиулж хорогдсон тухай мэдээллийг хүлээн авчээ.
2024-08-14
Судлаачид Хөвсгөл нуурын атлас зохиох ажлыг эхлүүлжээ
ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид манай орны цэвэр усны нөөцийн 70 орчим хувийг агуулдаг, ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгэгдсэн Хөвсгөл нуурын атласыг зохиохоор ажиллаж байна. “Хөвсгөл нуур” атласыг 100 гаруй сэдэвчилсэн зургийн агуулгатайгаар энэ онд цахим хэлбэрээр, 2025 оны эхний хагаст хэвлэмэл хувилбараар олон нийтэд хүргэх зорилт тавьжээ.
2024-08-14
Энэ оны эхний долоон сард 15 хүн ДОХ-оор өвчлөв
Энэ оны эхний долоон сард 15 хүн ДОХ-оор өвчилснийг тогтоожээ. Тэр дундаа өнгөрсөн сард хоёр хүн ХДХВ-ийн халдвар авсан нь батлагдсан аж. Энэ онд илрүүлсэн тохиолдлууд нь өмнөх жилийн мөн үеийнхээс гурваар нэмэгдсэн бөгөөд бүгдийг нь Улаанбаатар хотод илрүүлжээ. Манай улсад анх 1992 онд ХДХВ/ДОХ бүртгэгдэж байв. Түүнээс хойш халдвар авсан хүний тоо одоогоор 383-т хүрээд буй юм. Уг өвчний улмаас нас барсан тохиолдол энэ онд бүртгэгдээгүй гэнэ.
2024-08-14
БЗД-ийн хэмжээнд долоон байршилд авто зам шинэчлээд байна
Энэ онд нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр 17 байршилд 19.5 км авто замыг шинэчиллээ. Тухайлбал, Баянзүрх дүүргийн долоо, Сүхбаатар дүүргийн хоёр байршилд авто зам шинэчилсэн бол алслагдсан гурван дүүргийн таван шинэчлээд байна.
2024-08-13