Манай орны зарим хэсэгт өнөөдрөөс эхлэн дуу цахилгаантай, аадар бороо орохыг цаг уурын байгууллагаас мэдээлэв. Тухайлбал, төвийн болон говийн аймгуудын нутгаар өнөөдөр, маргааш аадар бороо орох нь. Өмнөговь, Дундговь, Төв аймгийн зарим сумын нутаг үүнд хамаарч байна. Энэ үеэр мөндөр орж, аянга буун, нөөлөг салхи гарах эрсдэлтэй гэнэ. Мөн үер усны аюулаас сэрэмжлэхийг анхаарууллаа. Түүнчлэн Улаанбаатарт өнөөдрөөс энэ сарын 18 хүртэл дуу цахилгаантай, аадар бороо орох төлөвтэйг нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлэв. Иймд иргэдийг аюулгүй байдлаа хангах, үер, аянга цахилгааны аюулаас сэргийлэхийг зөвлөсөн байна.