“Хас”-ын ч гэж тодорхойлдог, өдгөө “Ард санхүүгийн нэгдэл”-ийн захирал Ч.Ганхуяг нар нь 2022 оны арванхоёрдугаар сард нэгэн эмэгтэйн биед халдаж, гэмтэл учруулсан хэрэг шийдэгдээгүй талаар нэгэн сайтад нийтлэгдсэн.
Энэ талаар Сүхбаатар дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Д.Пүрэвдагваас тодруулахад, “Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс Ч.Ганхуягт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж дуусган, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт ирүүлсэн. Хэргийг прокурор хянаад, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн яллагдагч Ч.Ганхуягийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн, 2024 оны тавдугаар сарын 02-нд яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Яллагдагчийн өмгөөлөгчөөс яллах дүгнэлтийг эс зөвшөөрч гаргасан гомдлын дагуу Нийслэлийн прокурорын газраас хэргийг хянаад, гомдлыг хүлээн авахаас татгалзсан.
Мөрдөгчөөс яллах дүгнэлтийг гардуулахаар Ч.Ганхуягийг удаа дараа дуудсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгэр хүрэлцэн ирээгүй тул шүүгчийн захирамжаар дээрх яллагдагчийг албадан ирүүлэх арга хэмжээ авч байгаа” гэв.
Дамшрамд дурдахад, “Ард санхүүгийн нэгдэл”-ийн захирал Ч.Ганхуяг эхнэртэй хамт Парис-2024 зуны олимпын хаалтын арга хэмжээг үзээд явж буй.