“Сэлэнгэ-2024” тун удахгүй болно. Тодруулбал Халхын голын байлдааны түүхт 85 жилийн ойг угтаж Монгол Улс, Оросын холбооны Улсын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2024” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль энэ сарын 16-28-ны өдрүүдэд Зэвсэгт Хүчний 327 дугаар ангийн хээрийн байрлалд болно. 16 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа энэ удаагийн сургуульд ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн 37 дугаар мотобуудлагын бригадын алба хаагчид оролцоно.
Ахмад дайчдын гавьяа, зүтгэлийг алдаршуулан мөнхжүүлэх, Оросын Холбооны Улстай тогтоосон найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор "Халх голын байлдааны ялалтын 85 жилийн ой"-г 2024 оны наймдугаар сард тэмдэглэх Монгол Улсын Засгийн газрын тогтоол гарсан билээ.