2024-2025 оны хичээлийн жилд Улаанбаатар хот дахь төрийн өмчит 159 сургууль, 116 цэцэрлэгт багш, ажилтан дутагдалтай байгааг нийслэлийн Боловсролын газраас мэдээлэв. Тус газрынхан сул орон тооны мэдээллийг сургууль, цэцэрлэг тус бүрээр гаргаж, цахим хуудсандаа нийтэлсэн байна. Сонирхсон иргэд тухайн сургууль, цэцэрлэгийнхэнтэй нь холбогдож, шаардлагатай тохиолдолд шалгалтад хамтрагдсанаар сул орон тоонд ажиллах боломж бүрдэх нь.
Баянзүрх дүүрэгт хамгийн олон буюу 35 сургууль, 56 цэцэрлэгт багш, ажилтан дутагдалтай байгаа аж. Мөн Сонгинохайрханд 60 цэцэрлэг, 28 сургуульд багш, ажилтан авахаар ажлын байр зарлажээ.
Бэлтгэсэн Ч.Зул