Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Даатгалаар үйлчлүүлсэн иргэдээс асуумж авч эхлэв

Эрүүл мэндийн даатгалаар тусламж, үйлчилгээ авсан иргэдийн гар утсанд баталгаажуулах зурвас илгээж эхэлснийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-аас мэдээлэв. Тодруулбал, энэ сарын 1-20-нд яаралтай болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх тусламж, үйлчилгээ авсан иргэдийн гар утсанд одоогоор зурвас илгээгээд буй гэнэ. Уг зурваст тухайн иргэний хаана, хэзээ, ямар тусламж, үйлчилгээ авсныг бичжээ. Мөн тусламж, үйлчилгээ авахад ямар нэгэн хүндрэл чирэгдэл учирсан, эсэх болон нэмэлт төлбөр төлсөн, үгүйг нь лавласан асуумжийг багтаасан аж
2024-07-26

Дорноговь аймгийн Сайншанд сумаас Хамрын хийд чиглэлд зорчиход хүндрэлтэй байна

Дорноговь аймгийн Сайншанд сумын төвөөс Хамрын хийд рүү явах авто зам үерийн улмаас эвдэрчээ. Уржигдар нэг цаг үргэлжлэн орсон борооны улмаас нөхцөл байдал ийн хүндэрч, автомашинаар зорчих аргагүй болсон аж. Тиймээс тус хэсгийн замыг өчигдрийн 12.00 цаг хүртэл түр хугацаанд хаав. Уг чиглэлийн зам өнгөрсөн зургаадугаар сард ч усанд автаж, эвдэрсэн юм. “Ус зайлуулах шугам сүлжээ дутмаг, зам засварын ажлыг нь дутуу гүйцэтгэснээс ийм явдал байнга гарч байна” хэмээн орон нутгийн иргэд шүүмжилж байлаа
2024-07-26

Сангийн далай орчим долоон тооны ангир, цахлай үхжээ

Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын нутаг дахь Сангийн далай нуурын ойр орчимд олон тооны цахлай, анхидал ангир үхсэн тохиолдол хоёр дахиа давтагдлаа. Тодруулбал, зургаан жилийн өмнө буюу 2018 оны наймдугаар сард тус нуурын ойролцоо ангир, цахлай олноороо үхсэн байсныг орон нутагт аялал зугаалгаар явж буй иргэд нийгмийн сүлжээнд баримттай мэдээлж, эл асуудлыг олон нийтийн анхааралд оруулж байв.
2024-07-26

"Улсын хилийн шугам өөрчлөгдөх боломжгүй"

Монгол Улс, Оросын Холбооны Улсын хоорондын улсын хилийг 1987-1996 онд хамтран шалгах үед үйлдсэн хилийн тэмдгийн протоколд
2024-07-26

461 дүгээр ангид хоригдож байсан 21 настай залуу юуны учраас амиа алдав

ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан 21 настай О энэ сарын 23-нд Улсын гуравдугаар төв эмнэлэгт нас барсан харамсалтай хэрэг гарсан юм. Талийгаачийн ар гэрийнхэн түүнийг цагдаагийн алба хаагчдад зодуулсан, дарамт шахалтад байсан хэмээн мэдээлэл өгсөн юм. О нь өнгөрсөн дөрөвдүгээр сарын 24-нөөс цагдан хоригдож байжээ. Түүнийг үхэлд хүргэсэн шалтгааныг тогтоохоор шинжээч эмч нар ажиллаж буй аж.
2024-07-26

Үерийн дараах ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажил эзэнгүйдэв

Үерийн дараа ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол, сайн хийх нь чухал. Учир нь үерийн ус тархсан газруудад өвчин үүсгэгч бичил биетэн үржих тохиромжтой орчин бүрддэг аж. Улмаар хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөө учруулдаг. Халдварт нян хөрсөнд удаан хугацаагаар амьдарч халдварт өвчин гарах нөхцөл бүрдүүлдэг юм байна
2024-07-26

Хувийн компаниуд шинэ автобусыг төлбөртэй ашиглаж, төвлөрсөн мөнгийг парк шинэчлэлд зарцуулна

“Эс энд Эй транс” болон “Үнэгтийн уул” ХХК-тай “Нийтийн тээврийн хэрэгслийг төлбөртэй ашиглуулах гэрээ”
2024-07-26

21 настай О амиа алдсан хэрэгтэй холбогдуулан ХЭҮК-оос мэдэгдэл гаргалаа

Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан иргэн Б.О нь 2024 оны долдугаар сарын 22-ны өдөр П.Н.Шастины нэрэмжит III эмнэлэгт хүргэгдэн ирж, нас барсан асуудлаар Хүний эрхийн Үндэсний Комиссоос мэдэгдэл гаргажээ.
2024-07-26

Хилийн чанад дахь Монголчууд чуулна

Гадаад харилцааны яам, “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” НҮТББ хамтран 2024 оны наймдугаар сарын 02-ны өдөр “Хилийн чанад дахь монголчуудын нэгдсэн чуулга уулзалт”-ыг Улаанбаатар хотноо зохион байгуулна.
2024-07-26

Өнөөдөр их хэмжээний бороо үргэлжлэн орно

26-27-нд зүүн аймгуудын нутгаар бороо үргэлжлэн орох тул Сэлбэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голуудын усны түвшин улам нэмэгдэхийг иргэд, аялагчдад онцгойлон анхааруулж байна.
2024-07-26

Жирэмсний хяналтын тусламж үйлчилгээг сайжруулна

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Др. Халид Шариф болон холбогдох албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.
2024-07-25

Онон, Улз, Хурх гол үерийн аюултай түвшинг даван хүчтэй үерлэж байна

Долдугаар сарын 25-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрөн Хялгант тосгон Зүүнбүрэн сум Сүхбаатар хот орчимд усны түвшин өмнөх өдрөөс 40-60, Эг гол Хантай баг орчмоор 120 см тус тус нэмэгдэж, үерийн түвшинд 10-40 см дөхсөн байна.
2024-07-25

Турк улсын ЭСЯ-нд 80 жилийн хугацаатай газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг гардуулав

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атеш тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
2024-07-25

Санзайн замд 560 метр ус зайлуулах шугам угсарч байна

ЧД-ийн 24 дүгээр хороо, Санзайн зам Ар согоотын автобусны буудал орчмын борооны ус зайлуулах шугам угсралтын хүрээнд долоодугаар сарын 25-ны 00:00-05:00 цагийн хооронд замын хөдөлгөөнийг хааж, 400ф хуванцар хоолой 500ф ган хоолой угсарлаа. Үргэлжлүүлэн тус байршилд 560 метр борооны ус зайлуулах шугам угсарч байна. 
2024-07-25

Туул, Хэрлэн голууд үерийн түвшинд хүрснийг НОК-оос анхааруулж байна

Он гарснаас хойш нийслэлийн онцгой байдлын газарт гал түймрийн 1089, аврах ажиллагааны 346 нийт 1435 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
2024-07-25

Хилчин спорт хороо инчеоны спорт хороотой хамтран ажиллана

ХХЕГ-ын Тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга, бригадын генерал Н.Ганболд
2024-07-25

Хогийн цэгийн 27 га талбайг нөхөн сэргээлээ

Нарангийн энгэрийн хогийн цэгийн 27 га талбайг нөхөн сэргээснийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба (УБЗАА)-наас мэдээлэв. Уг цэгт хогийг ландфилл технологиор дарж, булдаг байна. Харин 2020 оноос тус хогийн цэгийн ландфиллийн талбайг хэсэгчлэн хааж, нөхөн сэргээх ажлыг эхлүүлжээ. 
2024-07-25

Байгалийн нөөц газруудад тарвага нутагшуулав

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газраас Баян цагааны тал болон Хар ямаат байгалийн нөөц газар болон Матад ууланд тус бүр 50 тарвагыг өчигдөр нутагшууллаа. Тэдгээр тарвагыг Хустайн байгалийн цогцолборт газраас барьжээ. Тус байгууллагынхан 2021 оноос хойш 400 гаруй тарвага сэргээн нутагшуулсан юм байна.
2024-07-25