..Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч хувийн хэвшлийн “Эс энд Эй транс” болон “Үнэгтийн уул” ХХК-тай “Нийтийн тээврийн хэрэгслийг төлбөртэй ашиглуулах гэрээ”-г байгууллаа. Дээрх компаниуд нийт 4 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий “Hyundai County” маркийн дунд оврын 15 шинэ автобусыг долоон жилийн хугацаанд эргэн төлөх нөхцөлтэйгөөр зээлээр авч, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмж багатай нийслэлийн захын дүүргийн 4 чиглэлд үйлчлэх юм.
“Hyundai County” маркийн дунд оврын 15 автобус дараах чиглэлд үйлчилнэ.
- Д1 Шар хад – Ботаник
- Ч67Z Нисэх - Морингийн даваа
- Д4 СХД 31-р хороо- Хайрханы эцэс 11-р байр
- Д8 Товчооны зам 6-р зогсоол – Толгойтын эцэс