Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно

21-нд баруун аймгуудын нутгийн зарим, газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
2024-06-17

Яармагийн шинэ гүүрийг эрчим хүчний гудамжтай холбох ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгов

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Энэ үеэр  хотын дарга дараах үүрэг даалгаврыг өглөө.
2024-06-17

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн талбайн ногоон байгууламжийн ажил 40 хувьтай үргэлжилж байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга Х.Гантулга өмнөх шуурхай зөвлөгөөний биелэлтийг танилцуулав. Өмнөх шуурхай зөвлөгөөнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар 37 үүрэг даалгавар өгсөн бөгөөд биелэлт 80.5 хувьтай байна.
2024-06-17

“Талх чихэр” ХК-ийн агуулахад гал гарав

“Талх чихэр” ХК-ийн зүгээс “Зүүн бүсийн хэрэглэгчдэдээ шинэхэн талхаа өнөөдөр хүргэх боломжгүй болсонд хүлцэл өчье. Бид маргааш (өчигдөр)-аас өдөр тутмын үйл ажиллагаагаа яаралтай жигдрүүлж, бүтээгдэхүүнээ тасалдуулахгүй хүргэх болно” хэмээн мэдэгдсэн юм. Мөн дуудлага өгснөөс хойш гурван минутын хугацаанд амжиж ирсэн онцгой байдлын алба хаагчдад талархсанаа илэрхийлжээ. Алба хаагчид 06.30 цагт галын тархалтыг зогсоож, үүнээс нэг цагийн дараа бүрэн унтраасан байна. 
2024-06-17

Азийн бүсийн биологийн олимпиадаас мөнгөн медаль хүртлээ

Авиценнагийн нэрэмжит Азийн бүсийн биологийн олимпиад энэ сарын 8-14-нд Узбекистан улсын Бухара хотод боллоо. Уг олимпиадад “Шинэ үе” сургуулийн сурагч Г.Мишээл мөнгөн медаль хүртэж, У.Должинсүрэн шагналт байрт шалгарчээ. Тэднийг тус сургуулийн багш Д.Чинзориг бэлтгэсэн аж. Азийн бүсийн биологийн олимпиадыг анх удаа зохион байгуулсан бөгөөд 19 орны 100 гаруй сурагч өрсөлдсөн байна.  Сурагч Г.Мишээл нь улсын биологийн XXXIII олимпиадаас алтан медаль хүртжээ. Мөн Менделеевийн нэрэмжит химийн олон улсын олимпиадад өнгөрсөн онд оролцон, хүрэл медалийн эзэн болсон аж. Түүнчлэн өнгөрсөн онд зохион байгуулсан Олон улсын биологийн 34 дүгээр олимпиадаас хүрэл медаль гардаж байж.
2024-06-17

Гадаадад суугаа 13.100 иргэн саналаа өгнө

Гадаад улсад ажиллаж амьдарч буй Монгол Улсын иргэд энэ сарын 20-23-ны өдрүүдэд 07.00-22.00 цагийн хооронд саналаа өгнө. Ингэхдээ зөвхөн нам, эвслийн төлөө саналаа өгөх юм.
2024-06-17

“Бэрэн”-гийн Б.Мөнхтөр, СЕХ-ны гишүүн Г.Байгалмаа тэргүүтэн Дээд шүүхэд гомдол гаргажээ

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 48 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, 32 хүн, дөрвөн хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага оноосон юм. Харин давж заалдах шатны шүүх цагаатгасан болон ял нь гэм буруутай байдалтай нь тохироогүй гэж үзсэн зарим шүүгдэгчийн хэргийг анхан шатны шүүхээр дахиж хэлэлцүүлэхээр буцааж, Зам, тээврийн хөгжлийн дэд сайд асан Ж.Бат-Эрдэнийн үйлдлийг тусгаарлан прокурорт буцаасан билээ.
2024-06-17

“Ангиараа амрах нь сурагчдыг хамт олноо гэх сэтгэлтэй болгодог”

Өвөрхангай аймгийн Сант сумын Засаг дарга бөгөөд тус сумын АН-ын дарга Б.Баянмөнхийн аминд МАН-ын ухуулагч П.Отгонбаатар хүрчээ. Эл хэрэгтэй холбогдуулан АН-ынхан мэдэгдэл хийхдээ “Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын дарга, бидний журмын анд Б.Баянмөнх бусдын гарт аймшигтайгаар амиа алдлаа. Аминд нь халдсан этгээд МАН-ын албан ёсны ухуулагч гэдэг нь СЕХ-ноос лавлахад тодорхой болсон. Мөн УИХ-ын дарга Г.Занданшатарын ухуулагч байж болзошгүй гэсэн мэдээлэл бид авсан. Тиймээс цагдаагийн байгууллагад шаардлага хүргүүлж байна” гэсэн юм. 
2024-06-17

ЦЕГ: Хэрэгтэн О согтуу, хохирогч Б эрүүл байсан нь тогтоогдсон

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Г.Пүрэвдэлгэр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
2024-06-16

Иргэн, хуулийн этгээдээс 59 өргөдөл, гомдол хүлээн авав

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2024 оны 6 дугаар сарын 3-7-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 59 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.
2024-06-16

“Эрэл групп”-ийн зүүн талаар өнгөрөх авто замын хөдөлгөөнийг нээлээ

ХУД-ийн III хороонд үйл ажиллагаа явуулж буй “Эрэл групп” газраа чөлөөлж өгөөгүйн улмаас Говийн замыг “Мишээл экспо”-ийн замтай холбох ажил гурван жил орчим гацсан юм.
2024-06-16

Өвөрхангайн Сант сумын АН-ын дарга Б бусдын гарт амиа алджээ

Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус мэдээлэлдээ Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын дарга Б нь бусдын гарт амиа алдсан талаар мэдээлэв.
2024-06-16

Энэтхэг-Монголын найрамдлын ЕБС-ийн барилгын ажил эхлэв

Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд буцалтгүй тусламжийн хөрөнгөөр "Энэтхэг-Монголын найрамдалт дунд сургууль байгуулах" төслийг Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Энэтхэг Улсын 100 хувийн буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр гүйцэтгэгч байгууллага шалгарч, барилга угсралтын ажил Монгол Улсын норм дүрмийн дагуу эхэлж байна.
2024-06-16

“Түүлс маркет” ХХК-аас аврах ажиллагаанд ашиглах 17 нэр төрлийн багаж, хэрэгслийг хүлээлгэн өглөө

“Түүлс маркет” ХХК-ийн үүсгэн байгуулагчдын санаачлагаар нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадад тоног төхөөрөмжийг гардуулан өглөө.
2024-06-16

Өнөөдөр +28 градус дулаан байна

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
2024-06-16

Ричард Бреслин: Улаанбаатар хотын төв цэнгэлдэх хүрээлэнг бүрэн шинэчлэх шаардлагатай

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын санаачилгаар төв цэнгэлдэх хүрээлэнг шинэчилж, орчин үеийн стандартад нийцсэн арена хэлбэрээр 30 мянган хүний суудалтай цэнгэлдэх байгуулах ажил өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхэлсэн.
2024-06-15

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно

16-17-нд нутгийн баруун хагаст, 18-нд нутгийн төв хэсгээр, 19-нд ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул борооны өмнөх хүчтэй салхи, мөндөр, болзошгүй аянга цахилгаан, үерийн усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2024-06-15

Жилийн хугацаанд дэлхийн дундаж температур 1.63 градусаар дулаарчээ

Дэлхийн цаг уурын байгууллагаас зургадугаар сарын 5-нд “Ойрын таван жилд дэлхийн дундаж агаарын температур 1.5 хэмийг давах магадлал 80-аас дээш хувьтай байгаа” тухай мэдэгдэл хийлээ. 2024-2028 онуудад дэлхийн дундаж агаарын температур 1.1-1.9 хэмийн хооронд хэлбэлзэх тухай эрдэмтэд тооцоолсон нь 1850-1900 онуудтай харьцуулахад өндөр дүн байгаа юм.
2024-06-14