“Easy-Go” агентлагийнхан Филиппин улсын боловсролын үзэсгэлэнг ирэх сарын 14-нд хоёр дахь жилдээ зохион байгуулах нь. Уг үзэсгэлэн нь англи хэлийг хамгийн богино хугацаанд чанартай сурах зорилготой хэн бүхэнд нээлттэй, үнэ төлбөргүй арга хэмжээ юм. Эл арга хэмжээний үеэр тус улсаас хэлний бэлтгэлийн төлөөлөгчид ирж, цаашид суралцах сонирхолтой оюутан, залууст зөвлөгөө мэдээлэл өгөх юм байна. Үүнээс гадна англи хэлний хэрэгцээ, аялал зугаалга болон тус улсад суралцсан туршлага зэрэг сэдвийн хүрээнд яриа өрнүүлэх аж. Филиппин улсын боловсролын үзэсгэлэнг “Blue sky” зочид буудалд 10.00-18.00 цагт зохион байгуулахаар төлөвлөжээ.
У.ЦЭЦЭГСҮРЭН