Энэтхэгийн Банглор хотод зохион байгуулсан таеквондогийн Азийн аварга шалгаруулах 10 дахь тэмцээнд манай тамирчид дасгалжуулагч Д.Аюурзана, А.Дөлгөөн, Д.Мягмарсүрэн, Н.Нэргүй нарын удирдлагад оролцжээ. Уг тэмцээнээс манай тамирчид 25 алт, долоон мөнгө, 15 хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр дэд байрт жагссан байна. Дээрх тэмцээнд ОУХМ Н.Гэрэлмаа, Б.Амгаасүрэн нар шилдэг эмэгтэй тамирчнаар шалгарав. Энэ удаа ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Химийн ажиллагааны салбарын аврагчдаас ахлах ахлагч Ц.Дэлгэрцэцэг хувийн хоёр, багийн гурван төрөлд өрсөлдөж, таван алтан медаль зүүснээр тивийн хошой аварга боллоо.