Өсвөрийн тогооч нарын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Тайландын Бангкок хотод эхэлнэ. Эл тэмцээнд 12 орны тогооч нар өрсөлдөх юм. Манай улсаас оролцож буй багийг Д.Одбаяр ахлаж, зөвлөхөөр мастер тогооч Ц.Мэнджаргал ажиллах юм байна. Тус багийн гишүүн болох Ө.Жаргалбат, Б.Төгөлдөр нар нь “Highland park Mongolia” рестораны тогооч нар юм.
Монголын үндэсний хоол, идээ ундааны улсын аварга тогооч шалгаруулах уралдааны багийн төрөлд нь тэд рестораныхаа тогооч нартай хамтран оролцож тэргүүн байр эзэлж байлаа. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд нийт 20 баг оролцохоос ихэнх нь бусад улсын шилдгүүдтэй хамтарчээ. Тогооч нарын “гал гарсан” ширүүн өрсөлдөөний ялагчид Тайланд улсын хааны гэр бүлийнхнээс алтан цомыг гардуулах аж.
А.ҮЛ-ОЛДОХ