Аюулт үзэгдэл, ослын улмаас таван хүн нас барж, дөрвөн иргэн гэмтжээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн найман дүүрэг, 20 аймгийн 45 сумд гамшиг, аюулт үзэгдэл, ослын 109 тохиолдол бүртгэгдсэн байна. Эдгээрийн 80 нь гал түймэр,19 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол байжээ. Мөн геологийн болон биологийн гаралтай аюулт үзэгдэл найман удаа гарсан бол ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл хоёр удаа бүртгэгдсэн аж
2024-04-30
Ойн сургагч багш бэлтгэх хөтөлбөрт 100 гаруй хүнийг хамруулжээ
БОАЖЯ, БШУЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, МУИС-ийн Ойн хүрээлэн хамтран ойжуулах, нөхөн сэргээх ажилд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх боловсон хүчин бэлтгэх хөтөлбөрийг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2022 оноос эхлүүлсэн билээ.
2024-04-30
Нийтийн тээвэрт карт унших шинэ төхөөрөмж суурилуулж эхлэв
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар нийтийн тээврээр зорчих тарифыг 1000 төгрөг болгож, толгой тоолдог төхөөрөмж байршуулан, карт уншигч төхөөрөмжүүдийг шинэчилнэ хэмээн өнгөрсөн гуравдугаар сард мэдээлж байсан билээ. Тэгвэл карт уншигч төхөөрөмжүүдийг шинээр ирсэн 600 гаруй саарал автобусанд суурилуулаад эхэлжээ
2024-04-30
Японы Засгийн газрын “Мандах нар” одонгоор Д.Лхагвыг шагнана
Япон Улсын Засгийн газраас жил бүр тодорхой тооны гадаад иргэдэд хаврын одон гардуулдаг уламжлалтай. Тус улсын Засгийн газар энэ хаврын шагналыг хүртээх гадаад иргэдийн нэрсийг өчигдөр зарласан байна. “Мандах нар” нэртэй энэхүү одон нь дотроо “Алт, мөнгөн туяа”, “Сүр жавхлант тууз” зэрэг төрөлтэй. Үүний “Алт, мөнгөн туяа” одонг хүртээхээр зарласан хүмүүсийн дотор Монгол, Японы найрамдлын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Д.Лхагва багтжээ
2024-04-30
Сүмийн хоолойд тахь нутагшуулах ажлыг 2025 онд эхлүүлэхээр төлөвлөжээ
Прагийн амьтны хүрээлэн болон манай улсын судлаач, эрдэмтдийн хамтарсан баг Дорнод аймгийн Халхгол сумын Сүмийн хоолойд буюу Монгол орны зүүн бүсэд анх удаа тахь сэргээн нутагшуулахаар тандалт судалгаа хийж байна. Хустайн байгалийн цогцолборт газрын мэргэжилтэн “Дорнын тахь” төслийн хүрээнд тухайн бүсэд ургамал, амьтны гээд холбогдох бүх төрлийн, эрсдэлийн судалгааг хийж байгаа. Сэргээн нутагшуулах ажлыг 2025 онд эхлүүлнэ гэсэн урьдчилсан төлөвлөгөө гаргасан” гэж мэдээллээ.
2024-04-30