Санзайн замд 560 метр ус зайлуулах шугам угсарч байна
ЧД-ийн 24 дүгээр хороо, Санзайн зам Ар согоотын автобусны буудал орчмын борооны ус зайлуулах шугам угсралтын хүрээнд долоодугаар сарын 25-ны 00:00-05:00 цагийн хооронд замын хөдөлгөөнийг хааж, 400ф хуванцар хоолой 500ф ган хоолой угсарлаа. Үргэлжлүүлэн тус байршилд 560 метр борооны ус зайлуулах шугам угсарч байна.
2024-07-25
Хогийн цэгийн 27 га талбайг нөхөн сэргээлээ
Нарангийн энгэрийн хогийн цэгийн 27 га талбайг нөхөн сэргээснийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба (УБЗАА)-наас мэдээлэв. Уг цэгт хогийг ландфилл технологиор дарж, булдаг байна. Харин 2020 оноос тус хогийн цэгийн ландфиллийн талбайг хэсэгчлэн хааж, нөхөн сэргээх ажлыг эхлүүлжээ.
2024-07-25
Байгалийн нөөц газруудад тарвага нутагшуулав
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газраас Баян цагааны тал болон Хар ямаат байгалийн нөөц газар болон Матад ууланд тус бүр 50 тарвагыг өчигдөр нутагшууллаа. Тэдгээр тарвагыг Хустайн байгалийн цогцолборт газраас барьжээ. Тус байгууллагынхан 2021 оноос хойш 400 гаруй тарвага сэргээн нутагшуулсан юм байна.
2024-07-25
Цахим “цагдаа” ажиллаж байна
Хог хаяж буй хүмүүсийн бичлэг, зураг бүхий баримттай мэдээллийг иргэд фэйсбүүк дэх“Цахим эко цагдаа” хуудсанд оруулж болох нь. Цагдаагийн байгууллагынхан уг мэдээллийн мөрөөр шалгаж, буруутай этгээдэд хариуцлага тооцох юм байна. Уг цахим хаягт иргэд нийслэлийн нутаг дэвсгэрт үүссэн зөрчил буюу зөвшөөрөлгүй газарт хог хаясан, тээврийн хэрэгслийг зориулалтын бусаар унаж байгаа зэрэг мэдээллийг зураг, бичлэгээр баримтжуулан илгээх ёстой. Цагдаагийн байгууллага үүнийг шалган, шуурхай арга хэмжээ авсны дараа тухайн иргэнд хариу мэдэгдэх аж.
2024-07-25
Нийслэлийн дөрвөн байршилд авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хязгаарлалаа
Тухайлбал, Дэлхийн банкны санхүүжилтээр Эрчим хүчний яамнаас хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд 350 мм-ийн голчтой, 0.95 км хос шугамыг 500 мм-ийн голчтой болгон өргөтгөх ажлыг “Рутан” компанийнхан энэ сарын 1-нээс эхлэн хийж байна. Үүнтэй холбогдуулан С.Жамъян гүний гудамжны авто замын хөдөлгөөнийг хязгаарлажээ
2024-07-25
Сурагчийн дүрэмт хувцсыг дотоодын найман компани үйлдвэрлэнэ
Хичээлийн шинэ жил удахгүй эхлэх гэж байна. Дэвтэр, үзэгнээс эхлээд сурагчийн дүрэмт хувцасны эрэлт, хэрэгцээ нэмэгддэг. Манай улс 2012 оноос эхлэн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг нэгдсэн загварын дүрэмт хувцастай болгох шийдвэрийг гаргаж, хэрэгжүүлсэн байна. Монголын оёдлын холбооны гишүүн компаниуд сурагчийн дүрэмт хувцсыг 2013 оноос оёж буй аж
2024-07-25
Баянхошуунд 260 айлын ногоон орон сууцны төсөл хэрэгжиж байна
Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулж иргэдийн ая тухтай, таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилтын хүрээнд “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-иас Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хороонд найман блок нийт 260 айлын ногоон орон сууцны төслийг хэрэгжүүлж буй.
2024-07-25
Монгол, Хятадын боловсролын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргана
Боловсролын сайд П.Наранбаяр, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуан болон холбогдох бусад албан тушаалтнуудыг 2024 оны долдугаар сарын 24-ний өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр хоёр улсын боловсролын хамтын ажиллагааны талаар санал солилцож дараах асуудлуудыг хэлэлцэв.
2024-07-25
Бүжиглэх нь тархины үйл ажиллагаа, ой санамжийг сайжруулдаг
Бүжиглэх нь тархины үйл ажиллагаа, ой санамжийг сайжруулдаг болохыг хэд хэдэн судалгаагаар баталсан. Альберт Эйнштейний нэрэмжит Анагаах ухааны коллежийн судлаачид бүжиглэх нь оюун санааны хямралыг 76 хувь хүртэл бууруулдгийг тогтоожээ. Тодруулбал, идэвхтэй дасгал хөдөлгөөн, бүжгийн ашиг тус нь амьдралын чанар болон хүмүүстэй харилцах чадварыг дээшлүүлдэг. Бас сэтгэл хямарч, түгших эмгэгийг бууруулдаг гэнэ. Түүнчлэн бүжгийн эмчилгээ нь альцгеймерийн өвчин болон сэтгэцийн эмгэгтэй хүмүүст өөрийгөө хөгжүүлэх боломж олгодог аж
2024-07-24
Хүүхдийн тоо хүрээгүй тохиолдолд сонгон судлах хичээлийг цахимаар заана
Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сонгон судлах 16 хөтөлбөрийг цахимаар хэрэгжүүлэх багш бэлтгэх сургалтын бүртгэл эхэллээ. Багш нарыг энэ сарын 31-ний 12.00 цаг хүртэл бүртгэх бөгөөд бүртгүүлсэн и-мэйл хаягт сургалтад хамрагдах ангийн урилгыг илгээх гэнэ. Сургалтыг ирэх сарын 5-9-ний хооронд цахимаар зохион байгуулах ажээ. Хичээл заах багш нар forms.office.com хаягаар бүртгүүлэх юм байна.
2024-07-24
М.ДАРХАНЧИМЭГ: Ямпай хаалгыг 1961 оноос хойш засварлаагүй
Чойжин ламын сүм музейн урд талбайд байрлах Ямпай хаалгыг засах нэрээр сүйтгэж байгаа талаарх мэдээлэл энэ сарын 21-нээс эхлэн олон нийтийн сүлжээнд тархсан. Тухайлбал, иргэд цахим орчинд “Чойжин ламын музейн нөхөн сэргээлтийг ямар аймшгийн хийсэн юм бэ. Ингэж эрэмдэглэснээс зүгээр орхисон нь дээр биш үү”, “Сэргээн засварлах ч мэргэжилтэн байхгүй юм чинь өөр юу хүлээх вэдээ. Нарийн мэргэжлийн хүмүүсээ бодлогоор бэлтгэж, хангалттай цалин өгч байж л аливаа салбар хөгжинө”, “Гадаадаас авах ажиллах хүчний квотоо эргэж харахгүй бол манай улс хүний нөөцийн дутагдалд орж, энд тэнд ундуй сундуй ажлууд гацсаар л байна” гэх зэргээр шүүмжилсэн байв.
2024-07-24