Баян-Өлгий аймгийн Өлгий сумын сумын удирдах албан тушаалтнуудад яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн гэж эх сурвалж хэллээ.
Тодруулбал, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас сумын засаг дарга Д.Е, орлогч Х.Н, мэргэжилтэн Ж.М нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нэр бүхий иргэдэд тамхи худалдах тусгай зөвшөөрөл хууль бусаар олгож давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.