Өмнөговьд Жуулчны мэдээллийн төв нээжээ
Өмнөговьчууд өрхийн үйлдвэрлэлийг дэмжих, иргэдийн амьжиргааг сайжруулах, орон нутгийнхаа онцлогийг шингээсэн бараа, бүтээгдэхүүнийг гадаад, дотоодын жуулчдад сурталчлан таниулах зорилгоор өнгөрсөн онд Нутгийн удирдлагын ордныхоо дэргэд “Өмнөговьд үйлдвэрлэв” төв нээсэн.
2024-10-29
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийнхний хэрэгтэй прокурор танилцаж байна
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн удирдах албан тушаалтнуудыг бусдаас хахууль авсан гэх үндэслэлээр АТГ-ынхан өнгөрсөн тавдугаар сарын сүүлчээр цагдан хорьж, шалгаж эхэлсэн билээ. Уг хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлж, шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлэн НПГ-т хүргүүлснээс хойш сарын хугацаа өнгөрч байна. Одоогоор прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэх, эсвэл нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах талаар яман нэгэн шийдвэр гаргаагүй аж.
2024-10-29
Ясны хорт хавдартай хэсгийг бүрэн авч, хиймэл үе суулгажээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсгийг бүрэн авч, хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийсэн байна. Уг хагалгааг тус төвийн салбар эмнэлгийн Ясны эмгэгийн мэс заслын тасгийнхан БНСУ-ын эмч нартай хамтран гүйцэтгэжээ. Тэд дунд чөмөгний булууны хавдрыг авч, хиймэл үе буюу мега-протез суулгасан аж.
2024-10-29
Тархинд цус харвасан өвчтөний 20-30 хувь нь 50-иас доош насныхан байна
Тархины харвалттай тэмцэх дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна. Монгол Улс энэ өдрийг 2009 оноос эхлэн жил бүр тэмдэглэн өнгөрүүлж буй. Дэлхий дахинд жилд 17 сая хүн тархины цус харвалтаар өвчилж, 6.5 сая нь нас бардаг аж. Харин 26 сая иргэн хөдөлмөрийн чадвараа алддаг гэсэн судалгаа бий. Манай улсад жил ирэх тусам тархины цус харвалтын тохиолдол, нас баралт нэмэгдэж буйг эмч, мэргэжилтнүүд анхааруулах болсон. Энэ талаар өчигдөр Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл өгсөн юм.
2024-10-29
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Д.Отгонсүрэнг намынх нь гишүүн хутгалж, хүнд гэмтээв
Орон нутгийн сонгуулийн санал хураалтаар нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон Д.Отгонсүрэнг хэдхэн хоногийн өмнө намынх нь гишүүн хутгалж, хүнд гэмтээжээ. Нийслэлийн ИТХ-ын 12 дугаар тойрог буюу Налайх дүүргээс сонгогдсон түүнд халдсан шалтгааныг албан тушаал булаацалдсанаас үүдэлтэй хэмээн зарим хүн өгүүлж буй юм.
2024-10-29
“Говийн гайхамшигт зургаа”-г хамгаалах таван жилийн төлөвлөгөө гаргана
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар манай орны говийн бүсийн зэрлэг амьтад болох хавтгай, мазаалай, тахь, хулан, бөхөн, хар сүүлтийг хамгаалах, энэ ажилд төр, хувийн хэвшлийн байгууллага, иргэд, олон нийтийг татан оролцуулах зорилгоор “Говийн гайхамшигт зургаа” нэгдсэн арга хэмжээг 2016 оноос хэрэгжүүлж буй. Үүний хүрээнд холбогдох байгууллагууд хамтран Монгол орны баруун бүсэд байгаль хамгааллын томоохон хэлэлцүүлэг зохион байгуулдаг онцлогтой.
2024-10-29
Жороор олгох эмийн бүртгэлийг шинэчлэхээр болжээ
ЭМЯ-ны дэргэдэх Хүний эмийн зөвлөл хуралдаж, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэсэн, жороор олгох эмийн жагсаалтыг шинэчлэхээр болжээ. Тус зөвлөлийнхөн бүртгэлтэй эмийн олгох нөхцөлийн зөрүүтэй байдалд хийсэн үнэлгээний дүн болон уналт таталтын эсрэг эмийн нөөцийн талаар хэлэлцсэн юм байна.
2024-10-29
Их хурлын гишүүд өвдвөл төсвөөс гадаадад эмчлүүлж, иргэд харин өөрсдөө төлөх нь
“Иргэний эрүүл мэндийн хариуцлагыг хуульчилж, сэргийлж болох өвчнөөр өвдсөн тохиолдолд тухайн хүнээс төлбөр гаргуулна” хэмээн Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдэгдсэн нь дуулиан болж байна. Эх орныхоо эмнэлгийн үйлчилгээг голдог, хамрын ханиад хүрэв үү, үгүй юү харь орныг зорьчихдог сайд, дарга нарт иргэдээс хариуцлага нэхэх амархан л байх. Гэвч манайх ийм хэмжээнд хүртлээ хөгжчихсөн орон мөн үү.
2024-10-29
Цэцэрлэгт ой хоёр сартай хүүхэд нас барлаа
Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Буман жаалууд” цэцэрлэгт өчигдөр 16.00 цагийн үед нэг ой хоёр сартай хүүхэд нас барлаа.
2024-10-28
Бельгид сэтгэлд гутралд орсон ажилтнууддаа чөлөө олгож байна
Бельги улс сэтгэл гутралд орсон ажилтнуудаа ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. Энэ нь сэтгэцийн эрүүл мэнд ажиллах хүчинд хэрхэн нөлөөлдгийг харуулсан чухал алхам болж буйг мэргэжилтнүүд онцолж байна. Сэтгэцийн эрүүл мэндийн асуудал нь сүүлийн жилүүдэд зөвхөн Бельги төдийгүй дэлхийн нийтийн анхаарлын төвд орсон билээ.
2024-10-28
Эрчим хүчний үнэ нэмэхийг эсэргүүцлээ
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо (МҮЭХ)-ноос эрчим хүчний үнэ нэмэхийг эсэргүүцсэн хэвлэлийн хурлыг өнгөрсөн баасан гарагт хийлээ. “Салбарын сайд Б.Чойжилсүрэн саяхан цахилгааны үнийг 64, дулааныг 28 хувиар нэмэхээ мэдэгдсэн.
2024-10-28
“UB shelter” амьтан асрах төвийнхөн өвлийн бэлтгэлээ хангах зорилгоор тусламж хүсэв
“UB shelter” амьтан асрах төвийнхөн өвлийн бэлтгэлээ хангахад хэрэгцээтэй байгаа зүйлсээр хандив өгөхийг олон нийтээс хүсжээ. Тус төвд одоогоор 110 нохой тэжээж буй аж. Энэ жилийн хувьд найман байраа галлах шаардлагатай тул 18 тонн нүүрс хэрэгтэй болж. Үүнийг нь “Азтай савар” ТББ-аас шийдэж тусалсан гэв. Бусад хүний хандивласан мөнгөөр хуучин пийшин, дотор дэвсэх хулдааснуудаа шинэчлэхээр болсон байна.
2024-10-28
“Эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг цагт нь тавь”
Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо (МЭМАҮЭХ)-ноос “Хөдөлмөрийн үнэлэмж, амьдралын баталгаа” нэртэй тайван жагсаалыг Сүхбаатарын талбайд энэ сарын 3-нд зохион байгуулсан билээ.
2024-10-28