Хууль бусаар алт олборлоход ашиглаж байсан 35 экскаваторыг битүүмжилжээ
Экологийн цагдаагийн албанаас энэ оны эхний гурван сард гарсан хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн талаар мэдээллээ. Тус албаны Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Өсөхбаяр “2024 оны эхний гурван сард хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй нийт 680 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасан нь урьд оны мөн үеэс 21 буюу 3.2 хувиар өссөн. Үүнээс гэмт хэргийн шинжтэй нийт 146 үйлдэл бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 15 хэргээр буюу 11.5 хувиар өсөж, хэргийн илрүүлэлт 41.4 хувьтай байна.
2024-04-17
“Баян” хэмээх Р.Базар банкаараа дамжуулж улс төрд нөлөө бүхий хүмүүсийг санхүүжүүлсэн байж болзошгүй
Тэднийг сонгуульд нэр дэвшигчдийг хууль бусаар санхүүжүүлсэн, татвараас зайлсхийж мөнгө угаасан, банкны хувьцааг хууль бусаар олсон байж болзошгүй мөнгөөр худалдан авсан, мөрийтэй тоглосон, хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэх үйлдэлд холбогдуулан шалгаж буй юм билээ. Бидэнд олдсон мэдээллээр маш их хэмжээний буюу хэдэн тэрбумаар тоологдох мөнгө гадаадаас Р.Базарын нөлөө бүхий хувьцааг нь эзэмшдэг Тээвэр хөгжлийн банкны данс руу орж ирээд буй аж. Олон нийтийн сүлжээнд зарим хүн “Л.Гантөмөр, С.Баярцогт, Н.Номтойбаяр, Ц.Элбэгдорж нарын Нарийн сухайтын ордоос нүүрс гаргаж “угаасан” 20 сая ам.доллар Сингапур, ОХУ-аар дамжин орж ирсэн” хэмээн бичсэн байв.
2024-04-16
УИХ-ын гишүүн Ж.Батсуурийг Сүхбаатар аймгийн удирдлагын хэрэгт холбогдуулж шалгах бололтой
Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат, ИТХ-ын дарга Д.Хосбаяр, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Э.Төгөлдөр тэргүүтэй дөрвөн хүнийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж эхэлсэн талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн. Тэгвэл АТГ-аас энэ хэрэгтэй холбоотойгоор хэвлэлийнхэн бодит мэдээлэл авахыг хүссэн учраас прокурорын зөвшөөрсний дагуу мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой зарим зүйлийг олон нийтэд хүргэв. Тус газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн “АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст Сүхбаатар аймгийн удирдлага буюу аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга болон холбогдох албан тушаалтнуудыг 2023 оноос эхлэн мөрдөн шалгаж эхэлсэн
2024-04-15
“Ачит ихт” ХХК-ийг онц их хэмжээний татвараас зайлсхийсэн хэрэгт шалгаж эхэллээ
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хүдрийн овоолгыг ашиглан үйл ажиллагаа явуулж буй “Ачит ихт” ХХК-ийг онц их хэмжээний татвараас зайлсхийсэн байж болзошгүй үндэслэлээр ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхлэв. Энэ хүрээнд өнгөрсөн баасан гарагт тухайн компанийн Улаанбаатар хот дахь оффис буюу Хан-Уул дүүргийн нутаг, “Хаан банк” цамхгийн 21 дүгээр давхар дахь албан өрөөнд нь нэгжлэг хийсэн юм.
2024-04-15
“Ачит Ихт” компани байгуулагдах үед Ц.Элбэгдорж Монгол Улсын Ерөнхийлөгч байсан
Өчигдөр Эрүүгийн цагдаагийн газраас “Ачит Ихт” ХХК-ийн байранд нэгжлэг хийсэнтэй холбоотой тус компаниас мэдэгдэл гаргаж, мэдэгдэлд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой хамааралгүй хэмээн дурджээ. Гэвч тухайн компани байгуулагдах үед Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч, П.Цагаан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга байсан билээ.
2024-04-13
ХСУХАТАҮЗЗ-ийн дарга асан Э.Пүрэвжав, “Шувуу” ажиллагаагаар авчирсан Ж.Төгсбаяр нарт ял шийтгэв
Тэдэнд НПГ-аас 2002 оны Эрүүгийн хуулийн 263.2-ын “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хуулиар хамгаалсан эрх, ашиг сонирхолд их хэмжээний хохирол учруулсан” гэх заалтыг үндэслэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн юм. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ хэргийг 2023 оны арваннэгдүгээр сард хэлэлцээд Э.Пүрэвжавыг 16.8, Э.Золзодмааг 14.4, Ж.Төгсбаярыг 13.4 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Э.Пүрэвжав, Э.Золзодмаа, тэдний өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээлээ.
2024-04-12
Сүхбаатар аймгийн удирдлагыг хахууль авсан, албан тушаалаа урвуулсан хэрэгт шалгаж эхэллээ
Орон нутагтаа үйл ажиллагаа явуулдаг гадаад, дотоодын аж ахуйн нэгжүүдээс хээл хахууль авсан, сонгон шалгаруулалтыг будилуулж, зарим компанийнханд давуу байдал олгосон байж болзошгүй талаар хууль хяналтын байгууллагад ирсэн мэдээллийн дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээн нарийвчлан шалгаад тэднийг яллагдагчаар татаж, таслан сэргийлэх арга хэмжээ авч буй аж.
2024-04-12
Хадгалалтын хугацаа дууссан таван нэр төрлийн бүтээгдэхүүнийг хураан авчээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Салбарын хяналтын газраас зохион байгуулж буй “Хүнсний аюулгүй байдал” арга хэмжээний хүрээнд хүнсний худалдаа эрхлэгч 60 иргэн, хоол үйлдвэрлэл эрхлэгч гурван иргэн, ургамал хамгааллын чиглэлээр төмс, хүнсний ногоо худалдаалдаг нийт найм аж ахуйн нэгж, 71 иргэн хяналт шалгалтад хамрагдлаа.
2024-04-10
Г.Гэрэлтуяа: ЭХХШ хуулийн дагуу Н.Өнөрцэцэгийн сэтгүүлч мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхийг түдгэлзүүлсэн
Өнгөрсөн Баасан гарагт буюу 2024 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр Зариг.мн сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгт сэтгүүлч мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхийг түдгэлзүүлэх шийдвэр гарсан. Зарим хүмүүс үүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд байхгүй арга хэмжээ авч, Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний эрх, эрх чөлөөнд халдаж байна гэх шүүмжлэлийг дагуулсан. Энэ талаар Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 2-р хэлтсийн дарга Г.Гэрэлтуяагаас тодрууллаа.
2024-04-10
Дарьгангад түймэр тавьсан иргэнийг шалгаж байна
Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг, Шовдол гэх газарт энэ сарын 4-ний 13.00 цагийн үед хээрийн түймэр гарч, онцгой байдлын болон хилийн цэргийн алба хаагчид орон нутгийн иргэд хамтран 18.00 цагийн үед унтраасан юм. Уг түймэр гарсан шалтгаан нь хүний буруутай үйл ажиллагаатай шууд холбоотой байжээ. Бидний авсан мэдээллээр тус сумын иргэн 33 настай Б.Ж гэх залуу гэрийнхээ гадаа хог шатааж байгаад гал алдсан гэнэ.
2024-04-10