Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Салбарын хяналтын газраас зохион байгуулж буй “Хүнсний аюулгүй байдал” арга хэмжээний хүрээнд хүнсний худалдаа эрхлэгч 60 иргэн, хоол үйлдвэрлэл эрхлэгч гурван иргэн, ургамал хамгааллын чиглэлээр төмс, хүнсний ногоо худалдаалдаг нийт найм аж ахуйн нэгж, 71 иргэн хяналт шалгалтад хамрагдлаа.
Хяналт шалгалтын явцад хоёр иргэний хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэгчид үйлдвэрлэлийн холбогдох дүрэм, журам стандарт мөрдөөгүй зөрчилд, мөн хадгалалтын хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулсан хоёр зөрчилд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгууль ногдуулж шийдвэрлэв. Хадгалалтын хугацаа дууссан таван нэр төрлийн, хаяг шошгын зөрчилтэй таван нэр төрлийн бүтээгдэхүүнийг хураан авч, холбогдох арга хэмжээг авч ажиллалаа.