Энэ сарын 8-нд гэрээсээ гараад сураггүй болсон 13 настай охиныг цагдаагийнхан олжээ. Тодруулбал, цагдаагийн байгууллагад Баянзүрх дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт оршин суух хаягтай 13 настай охин дөрөвдүгээр сарын 8-нд хичээлдээ явлаа гэж гэрээсээ гараад 50 гаруй цаг сураггүй алга болсон талаарх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Тухайн дуудлагын дагуу алга болсон бага насны хүүхдийг эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлж, өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 10-ны 16.00 цагийн орчимд олжээ. Охин эсэн мэнд бөгөөд алга болсон учир шалтгааныг тодруулж байгаа аж.