Сургуульд бэлтгэгдээгүй, сууж ч сураагүй “нялзрай” сурагчид
Их наран улсад гэр бүлээрээ амьдардаг нэгэн эмэгтэй Японы бага сургуульд хүүгээ элсүүлэхийн тулд 14 зүйлийг зайлшгүй сургах шаардлагатай болсон талаараа хуваалцав. Үүнд дээрх зүйлс багтжээ. Түүнчлэн өөрийн нэрийг уншиж, бичиж, хувцсаа бусдын оролцоогүй тайлж, өмсөж, бие засаж, нүүр, гар, шүдээ зөв угааж, ганцаараа бие засаж сурсан байх, хэрэглэсэн эд зүйлээ цэгцлэн хураах, найзууд, үеийнхэнтэйгээ эв найрамдалтай харилцах, тоглох, хоол голохгүй (эрүүл мэнд, харшлын шалтгаанаас бусад тохиолдолд) идэх, нэрийн пайзаа зүүж хэвших зэрэг чадварыг хүүхдэдээ эзэмшүүлэх шаардлагатай болж.
2024-03-18
Дохионы хэлмэрч мэргэжлээр 20 хүн төгсжээ
2023-2024 оны хичээлийн жилд Сэргээн Засалт, Сургалт Үйлдвэрлэлийн Төвийн Мэргэжлийн Боловсрол, Ур Чадвар Олгох Сургуульд “Монгол дохионы хэлмэрч” мэргэжлээр 20 иргэн хоёр жилийн хугацаатай суралцан төгсжээ. Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 15-ны өдөр мэргэжлийн үнэмлэхээ авч байна.
2024-03-15
“Чингис хаан” музей эрдэм шинжилгээний номын сантай болжээ
“Чингис хаан” үндэсний музей эрдэм шинжилгээний номын сан, уншлагын танхимтай болжээ. Эл номын сангаар ахисан түвшний буюу докторантаас дээш эрдмийн зэрэгтэй судлаач, эрдэмтэд, эрдэм шинжилгээний ажилтнууд үйлчлүүлэх боломжтой гэнэ. Ингэхдээ ахисан түвшинд суралцаж буй, судалгаа шинжилгээ хийж байгаагаа гэрчлэх үнэмлэх, тодорхойлолтыг харьяа сургууль, байгууллагаасаа авчран үйлчлүүлэгчийн карт нээлгэх шаардлагатай аж
2024-03-15
Нэг сурагчид зарцуулж байгаа зардал олон улсынхаас 79 мянган ам.доллараар бага байна
Боловсролын салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөсөн үндсэн зургаан шинэчлэлийн нэг нь төсөв санхүүгийн шинэчлэл юм. Энэ хүрээнд боловсролын салбар гүйцэтгэл, үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоонд бүрэн шилжээд байна. Багш нарын үндсэн цалин 1,2-1,3 сая төгрөг байгаа бол нийт багш нарын 52 хувь нь 15-40 хувийн үр дүнгийн урамшуулал авч байна. Тэгвэл өнөөдөр "Хувьсах зардлын аргачлал"-ын шинэчлэлийг танилцууллаа.
2024-03-13
Баянгол дүүргийн 21 дүгээр хороо шинэ цэцэрлэгтэй болно
Сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, суралцагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, багш ажилтнуудын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, хамрах тойргийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор бүтээн байгуулалтын ажлууд явагдаж байна.
2024-03-13
“Nas summit” чуулга уулзалтыг хоёр дахь удаагаа зохион байгуулна
“Nas summit” хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн хамтарсан хамгийн том чуулга уулзалтыг манай улсад хоёр зохион байгуулна.Цахим орчинд 70 гаруй сая дагагчтай сошиал нөлөөлөгч Нас Дэйли БОАЖЯ-тай хамтран зохион байгуулах уг чуулга уулзалт ирэх тавдугаар сарын 4-нд болох аж. Карьераа өсгөх хүсэлтэй хэн бүхэнд эл уулзалт нээлттэй, үнэ төлбөргүй гэнэ. Тус арга хэмжээд дэлхийн өнцөг булан бүрээс сошиал нөлөөлөгчид хүрэлцэн ирж,санал бодлоо хуваалцах юм .Мөн Соёлын сайд Ч.Номин зочин илтгэгчээр оролцох ажээ. Үүнд 20 гаруй байгууллага, 150 гаруй гаруй компани, мөн 1000 хүн оролцох аж
2024-03-12
Нэг хүүхдийг сургах хувьсах зардлыг 1.6-2.5 сая төгрөгт хүргэн нэмжээ
Ингэхдээ зардлын хэмжээг анги бүрээр нь ялгаатай тогтоосон аж. “Хувьсах зардлын аргачлалыг шинэчилж, өртгийг нэмэгдүүлснээр сурлагын амжилтаа ахиулах суурь нөхцөл бүрдэнэ. Өмнө нь эдийн засгийн ангиллын дагуу хувьсах зардлыг тогтоодог байсан. Тэгвэл одоо зориулалт, арга хэмжээгээр нь долоон багцад ангилан хуваарилахаар боллоо. Ингэснээр сургууль, цэцэрлэгүүд санхүүгийн хагас бие даасан тогтолцоонд шилжиж байгаа юм. Хувьсах зардал нь багшийн цалин, сургалтын хэрэглэгдэхүүн, тасралтгүй хөгжил, цахим хэрэглээ, тоног төхөөрөмж, хүүхэд хамгаалал, эрүүл мэндийг дэмжих зардал гэсэн бүрэлдэхүүн хэсэгтэй байна” гэж БШУЯ-наас мэдээлэв. Хувьсах зардлын хэмжээг хэрхэн өөрчилснийг графикт үзүүллээ.
2024-03-12
“Оюутны санаачилга” уралдаан зарлав
“Оюутны санаачилга” уралдаанд оролцогчдын төслийг хэрэгжүүлэхэд “Таван богд” группийн менторууд тусална. Энэхүү уралдааныг СЭЗИС, “Таван богд” групп хамтран зохион байгуулж буй. “Ээлтэй хот”, “Иргэдийн оролцоог дэмжих нь”, “Хариуцлагатай хэрэглээг дэмжих”, “Уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах” зэрэг сэдвээр их, дээд сургуульд суралцаж буй оюутнуудын дунд уг уралдааныг зарлажээ. Ингэхдээ мэргэжлийн чиглэл харгалзахгүйгээр нийгэмд тулгамдаж буй асуудлыг шийдэх санаачилга гаргасан залуусыг дэмжих аж
2024-03-11
Англи хэлний сургалтад дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ
Засгийн газрын тогтоолоор баталсан “Бүх нийтийн англи хэлний суралцахуйг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол Улсын англи хэлний боловсролыг сайжруулах хэлэлцүүлэг уулзалтыг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээг Боловсрол, шинжлэх ухааны яам, Монгол Улсад суугаа Америкийн Нэгдсэн улсын Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулсан юм.
2024-03-07
Харааны бэрхшээлтэй иргэдэд мэдээллийн технологийн мэдлэг олгоно
“И-Монгол Академи” УТҮГ-ын Цахим ур чадварын газраас харааны бэрхшээлтэй иргэдийн мэдээллийн технологи ашиглах чадварыг дээшлүүлэх ээлжит сургалтаа зохион байгуулах нь. Үүгээрээ компьютерын хэрэглээний программ ашиглах, гар утсыг хүртээмжтэй хэлбэрт хувиргах, интернэтэд ажиллах зэрэг мэдлэгийг олгох гэнэ. Сургалт энэ сарын 11-нээс гурван долоо хоног үргэлжлэх аж
2024-03-06
Үргэлж зунаараа байдаг Экологийн боловсролын төв
Улаанбаатар хотын төвд МУИС-ийн харьяа Экологийн боловсролын төв гэх даруухан хаягтай энгийн нэгэн барилга бий. Түм түжигнэж, бум бужигнасан нийслэлд хүйтний эрч чангарч байхад харин тус төвд зуны улирал болж байх нь сонирхолтой. Тасалгааны болон мандлын цэцэг хэрхэн тарих, яаж арчлах талаар онол, практик хосолсон сургалтыг энэ сарын 2-нд уг төвд зохион байгууллаа. Энэхүү сургалтыг 17 хүн зорин ирсэн бөгөөд хамгийн ахмад нь 70 настай. Тэтгэвэрт гарснаас хойш гэртээ цэцэг, ногоо тарьж байгаа тэрбээр анх удаа л мэргэжлийн сургалтад хамрагдаж байгаа гэнэ. Сургалтыг зорин ирэх хүмүүст нас, хүйс огт хамаагүй. Цэцэг, ургамал тарих сонирхолтой байхад л болох аж
2024-03-05
"Монголын боловсролын хувирган өөрчлөлт-2024" үндэсний чуулган хоёр дахь өдрөө болж байна
Шинжлэх ухаан, технологийн үсрэнгүй хөгжил, нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчинд гарч буй гэнэтийн өөрчлөлт, урьдчилан таамаглах боломжгүйгээр хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй төлөв байдлын улмаас дэлхийн улс, орнууд сургуулийн өмнөхөөс эхлээд бүх шатны боловсрол цаашлаад насан туршийн боловсролын хүрээнд 21 дүгээр зууны шинэ чадамжийн хөгжилд анхаарал хандуулж байна.
2024-03-05