“Nas summit” хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн хамтарсан хамгийн том чуулга уулзалтыг манай улсад хоёр зохион байгуулна.Цахим орчинд 70 гаруй сая дагагчтай сошиал нөлөөлөгч Нас Дэйли БОАЖЯ-тай хамтран зохион байгуулах уг чуулга уулзалт ирэх тавдугаар сарын 4-нд болох аж. Карьераа өсгөх хүсэлтэй хэн бүхэнд эл уулзалт нээлттэй, үнэ төлбөргүй гэнэ. Тус арга хэмжээд дэлхийн өнцөг булан бүрээс сошиал нөлөөлөгчид хүрэлцэн ирж,санал бодлоо хуваалцах юм .Мөн Соёлын сайд Ч.Номин зочин илтгэгчээр оролцох ажээ. Үүнд 20 гаруй байгууллага, 150 гаруй гаруй компани, мөн 1000 хүн оролцох аж. Оролцогчдод зориулан мэргэжилтнүүд сонирхолтой хэлбэрээр илтгэл хэлэлцүүлж, тодорхой асуудлын хүрээнд мэтгэлцэх аж. Чуулга уулзалтын гол зорилго нь оролцогчид салбарын тэргүүлэгчидтэй туршлага солилцоход оршино.“Nas summit” чуулга уулзалт үүнээс өмнө өнгөрсөн оны найм дугаар сард болсон билээ.
Бэлтгэсэн У.Цэцэгсүрэн