Сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, суралцагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, багш ажилтнуудын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, хамрах тойргийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор бүтээн байгуулалтын ажлууд явагдаж байна.
Тодруулбал, Баянгол дүүргийн 21 дүгээр хороонд 75 ортой ОУ-ын стандартад нийцсэн жишиг шинэ цэцэрлэгийн барилга угсралт, дотор засал, инженерийн шугам сүлжээ, цахилгаан холболт, дохиоллын ажил бүрэн дуусаж гадна талбайн тохижилтын ажил хийгдэж байна.
Цэцэрлэгийн барилга нь зоорьтой 2 давхар, хувцас солих өрөө, гал тогоо, урлаг заал, эмчийн өрөө,, ариун цэврийн өрөө, душ, агуулах, унтлагын өрөө, бүлгийн өрөөнүүд болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн зохион байгуулалттайгаар бүтээн байгуулалтын ажил 90 хувьтай явагдаж байна. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар тус ажлын зураг төслийг “Сивил дизайн” ХХК Ерөнхий гүйцэтгэлийг “Тотал идеал ХХК” нар тус тус хийж гүйцэтгэж Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.